Өнөөдөр болох үйл явдлууд

08:30 цагт: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглагдаж буй автобуснуудад хорт утаа, дизель бохирдлыг шүүгч төхөөрөмж суурилуулах санамж бичигт Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Жайка байгууллага, НЗДТГ-ын удирдлагууд гарын үсэг зурна. Хаана: ЗТХЯ-ны хурлын танхимд

10:00 цагт: Шинжлэх Ухаан Технологийн номын сангийн 504 тоотод Нийслэлийн ЕБС-ийн захирлуудын удирдлагын арга барилыг сайжруулах нь сэдэвт сургалт эхэлнэ.

10:00 цагт: Монгол Улсын хэмжээнд хяналт хэрэгжүүлж буй нийт Автотээврийн хяналтын мэргэжилтнүүд 6 газар эрчимжүүлсэн шалгалтаар гарч, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг хийнэ.

11:00 цагт: 100 айл төвийн хойно байрлах 186-р тусгай цэцэрлэг дээр хандивын үйл ажиллагаа болно.  Цагдаагийн ерөнхий газарын алба хаагч нар буюу НҮБ-ын ажилгаанд үүрэг гүйцэтгэсэн хамт олон оролцоно.

11:00 цагт: Канадын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хувийн туслах үйлчилгээ үзүүлэх, хувийн туслах үйлчилгээний бэлтгэл сургалт явуулах, сургалтад хамрагдсан хүмүүсийг цагийн ажлаар хангах, хувийн туслах үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох үнэлгээний аргачлал боловсруулах зэрэг цогц ажлыг зохион байгуулах гэж буй талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв, “Хөгжлийн алтан боломж” ТББ-аас мэдээлэл хийнэ. Хаана: Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны 10 давхрын хурлын зааланд

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Бизнес эрхлэгч, ажил олгогчдын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: ОХУ-ын Тувагийн “Ят-Ха” этнорок хамтлаг Монголд тоглох гэж байна. “ Дэлхийн Хөөмэйн холбоо”-ноос хэрэгжүүлж буй “Монгол туургатан” төслийн хүрээнд зохион байгуулах талаар мэдээлнэ.
11:30 цагт: Сүхбаатарын талбайд болох эсэргүүцлийн жагсаалын үеэр 60 тэрбумын хэрэгт хариуцлага хүлээлгэх, Үндсэн хуулиа хамгаалах, УИХ-ыг тараах шаардлагыг төр засагт хандан тавих гэж буй талаар Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Ард түмний онц түр зөвлөл, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн, Оюутан залуусын нэгдэл хамтарсан хэвлэлийн хурал зарлалаа.
 
Live conference center төвд

12:00 цагт: Мянгат малчид хамтарч "Малчид малгайтай мал, Алчууртай адгуус биш" 10000 ажлын байр бий болгох боломж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагт: "Монгол Улсын гадаад сурталчилгаа: Үндэсний соёл урлаг" хэлэлцүүлэг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

16:00 цагт: НАМАР-2017 Үзэсгэлэнгийн нээлт Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.

Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх нь (МУНЭХБ) төслийн жилийн үр дүнгийн семинар УБ зочид буудлын Номын хүрээ танхимд болох Холбогдох утас: 9977 8587

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-22 04:43:58
    хэн малчдыг ингэж хэлсэн юм тэдний нэрийг барьсан зальтангууд л ийм яриа гаргаа биз малчид бугдийг улсаас унэгуй авдаг ганц цайны суу улсдаа унэгуй егдег юм уу