“Discover Mongolia”  ирэх сарын 4, 5-нд болно
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” олон улсын чуулганыг ирэх есдүгээр сарын 4, 5-нд зохион байгуулахаар товложээ.

12 дахь удаагийн “Discover Mongolia”-гийн үеэр тус салбарын хууль эрх зүйн орчин, нүүрсний экспорт, төслүүдийн санхүүжилт, тэдгээр дэх Засгийн газар, орон нутаг, иргэдийн оролцоо болон хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр хэлэлцэх аж.

Уул уурхайн яам, Монголын бизнесийн зөвлөлийн дэмжлэгтэй зохион байгуулах “Discover Mongolia”-гийн оролцогчдыг бүртгэж эхэлжээ.

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид болон шийдвэр гаргах түвшнийхнийг цуглуулдаг тус чуулганы ивээн тэтгэгчээр “Anglo American”, “Хаnadu Mines” болон “Мongol Metars" ажиллаж буй юм байна.

Уламжлал ёсоор чуулганы хүрээнд оролцогчдод төслүүдийн талбайд очиж танилцах боломж олгох гэнэ. Тус чуулганыг “Welcome bаск” буюу “Эргэж ирээрэй” уриан дор зохион байгуулах аж.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.