М.Туул: “Монос”-ынхонд гомдолтой байна
Монгол орон даяар олон арван салбартай олон жилийн арвин туршлагатай Монос эмийн санг тойрсон хэл ам сүүлийн үед нэлээд гарах боллоо. Хамгийн сүүлийн ноцтой мэдээлэл олныг цочирдууллаа. Тодруулбал энэ сарын 8-наас эхлэн “Монос” эмийн сангийн Эх нялхас салбараас “Люминал” гэх эм худалдан авч уугаад хордсон хүүхдүүд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Дөрөв хоногтойгоос гурав хүртэлх сартай 16 нярай "Монос"-ын эмийн санчийн буруугаас болж өнөөдөр зарим нь  сэхээн амьдруулах тасагт байна.

Шарлалт болон тархины даралттай хүүхдүүдэд маш бага тунгаар уулгадаг "Люминал" гэх эмийг “Монос-Эх нялхас” эмийн санч алдаа гарган том хүний тунгаар өгсөн нь өнөөдөр асуудал дагуулж байна. Нийт 24 хүүхэд уг эмийг худалдан авсан бөгөөд 16 хүүхэд нь их бага хэмжээгээр тун хэтрүүлж хэрэглэн ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор дөрөв хоногтой болон нэг сартай хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгааг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн эмнэлгийн” тасгийн эрхлэгч Ц.Алтантуяа мэдээллээ. Харин бусад 14 хүүхэд Хоол боловсруулах эмгэг судалалын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ингээд эмэнд хордон ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй нэг сартай хүүхдийн ээж М.Туулаас зарим зүйлийг тодрууллаа?

-Танай хүүхэд хэдэн сартай вэ? энэ эмийг хэзээ хэр их тунгаар хэрэглэсэн бэ?
-Манай хүүхэд одоо нэг сар хоёр хоногтой. Энэ 8-нд авч нийт зургаан ширхэгийг хэрэглэсэн. Хүүхэддээ орой нь хоёр давхарлаж  уулгаад өглөө нь бас хоёр давхарлаж уулгасан. Ингээд уусны дараагаас нь биеийн байдал нь өөрчлөгдсөн. Бие нь хөхрөөд нэг л биш байсан. Унтаа байдалд ороод хөхөө ч хөхөж чадахгүй болсон. Тэгээд түргэн дуудаад байж байсан нь Моносоос яриад ийм зүйл боллоо  уучлаарай яаралтай эх нялхаст ирнэ үү гэхээр нь ирсэн.

-Одоогоор хүүхдийн бие ямар байгаа вэ?
-Одоогоор сайжирсан зүйл алга.  Эмч нар байнга орж ирж үзээд эмчилгээ сайн хийж байгаа ч унтаа байдалтай хэвээрээ байна. Эмийн хор 90 цагийн дотор тайлагддаг гэсэн тэрийг нь хүлээгээд байж байна.

-“Монос”-ын зүгээс та бүхэнтэй  холбогдож уучлал гуйсан уу?
-Байнга л хүн ирж байгаа. Ирэхдээ нэг хар шөл, витамин авчирч өгч байгаа. Гэхдээ бид тэр шөл, витаминаар яахав дээ. Хүний нялх хүүхдүүдийн амь нас хохирвол ийм зүйлээр төлөх юм уу. Ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Энэ зүгээр нэг антибиотик эм биш их өндөр тунтай хүчтэй эм юм байна. Энэ эмийг ийм их тунгаар уусан болохоор цаашид ямар сөрөг үр дагавар гарах бол гэсэн айдастай байна. Эмч нар эмийн хор 90 цагийн дараа тайлагдана гэж байгаа ч  хэдэн сар, жил өнгөрсөний дараа сэтгэц болоод эрүүл мэндэд нь нөлөөлөх зүйл үлдэх вий гэхээс айж байна. “Монос “ нэр хүндтэй том газар байж  ийм хариуцлагагүй үйлдэл гаргасанд үнэхээр их гомдолтой байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-12 06:07:04
    Эмч өвчтнөө үзээд жор бичиж өгдөг, жор дээрээ тийм тунгаар тэдэн удаа энэ тэр гэж бичиж өгөх ёстой биш билүү. Өвчтнийг үзээгүй аптекийнхан тийм хэмжээгээр уугаарай гэж хэлэх ч ёсгүй баймаар юм. Бид нар өөрсдөө ч гэсэн эмийн заавартай танилцаж сурмаар юм,
    202.131.247.23
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-12 01:16:07
    Тэр Эрдэнэчимэгээс нь хохирлоо нэх
    103.26.193.9
    Мэдэгдсэн Хариулах
  • хариуцлага 2014-08-11 10:42:02
    ажлын байрны хариуцлага гэж бхгүй болжээ. эмийн санчийн буруугаас болж ингэж хохирч блхгүй шүү дээ босс эрдэнэчимэг нь цахимаар нэг гайхуулаад баярхаад бсан унаж бгаа машинаа хөрөнгө орлогодоо бичээгүйг бодоход хөрөнгө мөнгө нь тоймгүй их болтлоо баяжса
    202.179.11.34
    Мэдэгдсэн Хариулах
    • HARIUTSLAGA 2014-08-11 15:23:52
      Ene Monosiinhon arai denduu bna aa. Unendee bol Monosiin Hurelbaatar, Erdenechimeg nar emiin biznes hiihees oor yu ch boddoggui ulsuud sh dee. Humuus ee MONOSOOS EM AVAHAA BOLIO!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
      103.26.193.4
      Мэдэгдсэн Хариулах
  • ooooooooo 2014-08-11 10:15:32
    Nuguu shaimgar avgai ni oird haachsan yum boloo. Hugshin minii tatah tamhiig uzej chadahgui uniig ni tatvaryg ni nemne geed l dairaad baidag avgai yag uuriinh ni ajil ene yavdlaa yu gej tailbarlah yum bol
    112.72.11.112
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2014-08-11 08:01:53
    Emnii zaavriig ni oorsdoo unshaad sur l daa. eejyyd ch gesen hariutslagagyi baina shd. tom hyn hyyhdiin tungaa yalgahgyi. tegeed dongoj torson hyyheddee ogch baij. hyyhdiin gej helj emee avsan yum bgaa biz dee. emnelegiin salbar ch unaltand
    202.21.115.59
    Мэдэгдсэн Хариулах
    • эмч 2014-08-12 17:09:31
      Сайн эмч нар нь цалингаара амьдарч чадахгүй наймаа хийж байгаа ш дээ. 400 Мянган төгрөгөөр яаж амьдрахав дээ. Миний мэдэх сайн эмч нар зарим нь Солонгост хараар ажиллаж зарим нь дэлгүүрт бараа зарж бнаа гэж.
      202.70.46.204
      Мэдэгдсэн Хариулах