Ахмадын хэмээх алдартай Г.Баасан “хатагтай” ойрын өдрүүдэд тун завгүй байна. Түүний хувьд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргын албыг хашиж байгаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн захирамжаар энэ албыг хашиж буй.
Энэ зөвлөл нь авлигатай тэмцэх газрын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг юм.
Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг тус зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүдэд гардуулан өгөв. З.Энхболд даргын зүгээс “Журамд заасан зүйлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, олон нийтийн зүгээс тавих хяналтыг үр дүнтэй тавина гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байгаа” гэлээ.
Харин Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг. Үүнийг харуулахын тулд чин сэтгэлээсээ хариуцлагатай ажиллах зорилт тавьж байна” гэсэн юм.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн