АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг тус зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүдэд өнөөдөр гардуулан өгөв.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 20-нд буюу өчигдөр зарлиг гаргаж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчилж баталлаа.

Хуучин журамтай харьцуулахад нэлээд өөрчлөлт орсон. Түүний хувийг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, зөвлөлийн төлөөлөлд гардуулж байна. Журамд заасан зүйлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, олон нийтийн зүгээс тавих хяналтыг үр дүнтэй тавина гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байгаа” гэлээ. Энэ хяналт бол төрийн хяналт биш, иргэд, олон нийтийн хяналт байх ёстой гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцгойлон сануулж хэлсэн юм.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг. Үүнийг харуулахын тулд чин сэтгэлээсээ хариуцлагатай ажиллах зорилт тавьж байна” гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albaker 2017-09-21 08:01:51
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...
    93.65.89.201
    Мэдэгдсэн Хариулах