Хурандаа уйлж байна

Хууль, хүчний байгууллагад харьяалагддаг тамирчид манай улсад олон. Тэднийг ямар нэг амжилт гаргахад цэрэг, цагдаагийн цолоор шагнаж, зарим нь бүр генерал болох дөхөж байна. 2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд найм давж, гарьд болсон Ш.Жаргалсайханд цагдаагийн ахмад цол хүртээж байлаа.

2015 онд наадамд түрүүлсэн Э.Оюунболд арсланд мөн л цагдаагийн ахмад цол олгож байсан. Түүнтэй зэрэгцээд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуу дуулаачдын төрөлд тэргүүн байр эзэлсэн Г.Ариунбаатарыг ахмад цолоор шагнасан.

Энэ жилийн наадамд түрүүлсэн улсын арслан Ц.Содномдоржид улсын баярын дараа ШШГЕГ-аас дэд хурандаа цолоор шагнаж, урамшуулсан. Зөвхөн бөхчүүд, дуучид гэлтгүй жүдо, чөлөөтийн тамирчид ч гэсэн цэрэг, цагдаагийн цол авдаг. Өнгөрсөн жил О.Гүндэгмаа баатрыг дэд хурандаа долоор шагнасан. Х.Эрдэнэт-Од дасгалжуулагч ч гэсэн хурандаа цол хүртсэн. Гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй.

Энэ мэт жишээг дурдсан учир нь цэргийн цолыг тамирчин, дуучинд өгдгөө болиоч гэж сануулах гэсэн юм. Үндэсний бөхөөр барилдаж байгаа улсын цолтнууд. Их спортоор хичээллэж буй чөлөөт, жүдо, буудлага боксын тамирчид. Цаашлаад дуугаа дуулаад явж байгаа дуучинд цэрэг, цагдаагийн цол ямар хэрэгтэй юм бэ. ​Цэргийн цол гэдэг цэргийн хүндээ л чухал. Насаараа цэргийн анги хэсэж, ажилла гэсэн газарт ажиллаж байгаа цэргийнхэн хошууч, хурандаа, генерал цолыг чинь зүүдэлж хонож байгаа. Тэд цол нэмэхийн төлөө хэдэн арван жил хөдөлмөрлөж, хөдөө гадаагүй гандан байж зүтгэдэг.

Гэтэл нэг наадамд хэд даваад. Эсвэл дэлхийн тэмцээнд түрүүллээ гээд том цолоор шагнаад байх чинь шударга уу. Хэдхэн жил барилдаж, нэг том амжилт үзүүлээд цол авах. 30 жил цэрэг, цагдаагийн байгууллагад зүтгэж байж том цолын бараа харах хоёр ямар том ялгаатай билээ дээ, энэ чинь. Цаана чинь хурандаа уйлж байна гэнэ. Армийнхан энэ мэтээр цэргийн цолыг тараадагт гомдолтой явдаг юм билээ. Ингээд бичихээр цэрэг, цагдаагийн байгууллагын хажууд байдаг спорт хороодод харьяалагддаг тамирчдын амжилтыг үнэлсэн байхад сүржигнэлээ л гэх байх. Тэдний амжилтыг битгий үнэл гэж байгаа юм биш. Үнэлэх ёстой.

Дэлхийн аваргад түрүүлнэ, Олимпын наадмаас медаль авна гэдэг бол яах аргагүй бахдам амжилт. Ерөөс дэлхийн хэмжээний амжилт гаргаж байгаа хэнийг ч болов зохих хэмжээнд шагнаж, урамшуулах нь зүйн хэрэг. Гэхдээ цэрэг, цагдаагийн цол тараагаад байх нь тийм зохимжтой юм уу. Цол нэмэхээр дагаад цалин мөнгө нэмэгдэж, амьдрал ахуйд хэрэг болдог байх. Өөрөөр бол бөхчүүдэд цолын хэрэг юу байна. Түүний оронд зүгээр л цалинг нь дүйцүүлээд л нэмчхээч дээ. Эсвэл нэг удаа томхон шагнаад, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээнд шийдээд өгчихөд болно.

Тэртэй тэргүй цэрэг, цагдаагийн байгууллагадаа ажиллаад, зүтгээд явахгүй нь тодорхой. Дуугаа дуулна, бөхөө барилдана, бэлтгэлээ л хийнэ. Тийм хүмүүст ахмад байна уу, хурандаа болно уу сонин биш. Цол нь шүү дээ. Түүний оронд амжилт гаргахад нь нөлөөлөх тусламж, бэлтгэлээ хийх тав тухтай заал, ар гэртээ санаа зовохооргүй болох нийгмийн баталгаа л сонин. Харин цэрэг. цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Шөнөдөө гэмт хэрэгтэй тэмцэж, халуунд халж, хүйтэнд хөрж. Эсвэл хөдөө цэргийн ангид “хадагдаж” хээрээр гэр хийж явдаг хүмүүст тэр цол чинь хэрэгтэй.

Дэд хурандаа байж байгаад хурандаа болох амьдралд нь том өөрчлөлт авчирна. Маш их ач холбогдолтой. Цэргийнхэн гэдэг дэгтэй, сахилга баттай хүмүүс. Дарга хаана очиж ажилла гэнэ, тийшээ л явдаг. Ар гэрийн амьдрал хэцүүднэ. Нэг тийшээ томилогдоод очиход гэр бүлийн хүнд нь ажил олддоггүй. Жаахан бага цолтой бол цалин, урамшуулал дагаад л багасна. Ар гэрээ яаж тэжээх, нийгмийн ,асуудлаа хэрхэн шийдэхээс авхуулаад зовлон ихтэй. Нэг газар очоод олигтой орон гэртэй болчих боломж ч байхгүй. Тун удахгүй нүүх болбол яана гэж санаа зовно.

Ийм албан хаагчид цэргийн байгууллагаар дүүрэн байгаа. Тэд амьдралаа ажилдаа зориулж, зүтгэж явахад нэг годгор охин барилдаад медаль авсныхаа төлөө ахмад, хошууч болоод байвал гомдоно биз дээ. Тийм болохоор цэрэг, цагдаагийн цолыг хаа хамаагүй тараагаад байж яах вэ. Авах ёстой, ач холбогдол өгдөг, тэр цолын төлөө зүтгэж яваа хүмүүст нь л өг.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Офицер 2017-11-20 03:40:37
    Энэ бол арай дэндэж байгаа асуудал шүү....Үүнтэй ижил асуудал хөндсөн сэдвийг дараах холбоосноос үзээрэй: http://www.sonin.mn/news/politics-economy/83518
  • Офицер 2017-11-20 03:40:00
    Энэ бол арай дэндэж байгаа асуудал шүү....Үүнтэй ижил асуудал хөндсөн сэдвийг дараах холбоосноос үзээрэй: http://www.sonin.mn/news/politics-economy/83518
  • Дөшбат 2017-09-23 05:09:41
    цэрэг цагдаагийн цол сүүлдээ одон тэмдэг мэт болж байгаа юм байна л даа. Монгол улс дарга улс гэдэг нэртэй байсан бол одоо хурандаа улс болох юм байна л даа
  • Мөнх 2017-09-22 13:54:31
    Урлаг, спортынхонд цол олгодогоо болиул таарнаа. Тэд цолондоо таарсан ажил хийнэ гэхэд би л лав итгэхгүй. цаг эвгүйтэхэд Өсөхөө аваргыг анги коммандлана гэхэд....
  • Irgen 2017-09-22 11:36:30
    Yag unen. Gaviat tamirchin gedeg tsol ni , tegeed shagnal uramshuulal. Tsereg tsagdaagiin tsol gedeg chini oor zuiliig ni uramshuuldag tsol biz dee?
  • irgen 2017-09-22 07:10:53
    tsergiin uurgee sain guitsetgej.tsergiin huulia deedlej zuvhun tsergiin ajil uureg guitsetgesen hund rsol olgoh huuli jurmaa ergej haraachee
  • цагдаа 2017-09-22 04:37:23
    Санал нэг байнаа. Урлаг спортынхоо л шагналыг авбал болоошдээ.
  • Нэргүй 2017-09-22 02:34:06
    Пунцагболдын энэ бичсэнтэй санал нэг бас зуун хувь дэмжиж байна,тамирчинд цагдаагийн цол олгодог явдал бол хэрэггүй зүйл,мөнгөгүй учраас арга буюу ингэсэн хэрэг...
  • zaluu 2017-09-21 17:44:33
    tsergiin angid ter bohiin hereg alaga ter aldard ni ogooch
  • ffff 2017-09-21 16:47:19
    unen ym bna
  • Zochin 2017-09-21 15:19:15
    Mergejliin surguuliig ni tugschihuud uchnuun jil huduu gadaagvi ger oron ehner hvvhdee chireed haluund ni halj hvitend ni
  • БаРаг 2017-09-21 14:04:01
    Тамирчин гэсэн мөртлөө цагдаа цэргийн хувцастай байдийн. Солиорчихсон юм шиг.
  • Зочин 2017-09-21 13:47:05
    Загатнасан газар маажчихлаа гэгчээр үнэхээр үнэн юм бичжээ баярлалаа. Тэр хүмүүс урлаг, спортынхоо л дээд шагнал оргилдоо хүрээч дээ. Дэлхийгээс зайл
  • 2 2017-09-21 12:33:54
    Зөв юм бичсэн байна шүү Тэмүүжин сайд байхдаа энэ асуудлыг шийдвэрлэх гэж байгаад арчаагүй алдар нэр хөөцөлдөсөн тэнэг юмнуудаас болоод чадаагүй
  • Зочин 2017-09-21 12:07:36
    Урлаг спортынхонд цол өгдөг нь таалагддаггүй
  • Бэлтгэл дэслэгч 2017-09-21 12:06:07
    Нээрээ л тийм болоод олон жил ч боллоо. Энд арми цагдаагынхан л туруулж дуу гаргахгуй бол удирдагч нар нь ийм л байсан юу нь болохгуй байгаа юм гэдэг байх.
  • Зочин 2017-09-21 11:22:10
    Цол амархан юмдоо би 11 жил үр бүтээлтэй ажиллаж багаа офицер бүрэлдэхүүнд орж чадахгүй л бна шударга зүйл гэж алга
  • Зочин 2017-09-21 11:17:23
    Зөв дэмжиж бна.Соц.н үед зовж авдаг байсан бол одоо жарагсан нь авдаг болж
  • Дэмжиж байна 2017-09-21 10:29:31
    Төрийн байгууллагад харьяалагдаж цалин авна Тэр нь байхад болно. Цолны ач гавъяаг тэд мэдрэх биш дээ. Зөв зүйтэй зүйл бичжээ. Дэмжиж байна
  • Ерөнхийлөгч Баттулгад 2017-09-21 09:41:41
    бөхчүүд таирчдад цэргийн цол өгдөг тэнэг зуршлаа болих хэрэгтэй үнэндээ буруу юм 30 ажилласан жинхэнэ цэргийн нөхөр авч чадахгүй насыг барж бна ш дээ
  • Дорж 2017-09-21 08:44:52
    Хийсэн бүтээснээрээ үнэлүүлж байгаа тамирчид авах ёстой гавъяа шагналаа авсан. Цэргийн цол тэдэнд ямар хэрэгтэй юм бэ? Дэлхийгээс ичээч.
  • albaker 2017-09-21 08:05:05
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...
    93.65.89.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Боогий 2017-09-21 08:01:14
    Хурандаа цолонд үххэс бусдийг үзэж байж хүрдэг тамирчид сул цалин авж байга дуудхар ирэхгүй баахан зөвлөн тоочсон хүмүүс
  • Тамирчин 2017-09-21 06:52:21
    Тамирчдын амьдралыг мэдэхгүй хүмүүс л гомлоод байна даа. Тэд ч гэсэн эх орныхоо нэрийг гаргахын төлөө бэлтгэл сургуулилт гээд завгүй л амаргүй хөдөлмөрлөдөг
  • зочин 2017-09-21 06:50:05
    яг зөв. тамирчин спортоороо, дуучин нь урлагаараа яваад яг үнэндээ төрийн ажлыг хийдэггүй. Тэгээд орон тоо бөглөж цалин авдаг.
  • Тиймээ 2017-09-21 06:48:40
    Үнэн шүү дээ Цагдаа цэргийн цалин нь ямар байгаа билээ. Бөх бол ивээн тэтгэгч байгууллагатай, дуучин нь бас ялгаагүй.
  • Ерунда 2017-09-21 06:24:15
    Хурандаа бол ерунда болсон.
  • дэндэв 2017-09-21 06:23:03
    зүүдлэн хонож байгаа,их гоё хэлжээ,үнэн шт,1 тамирчин харьялалдаа авсны төлөө цалин өгдөг мөртлөө бас цол нтр гэж төсвөөс давхар шаадгаа л больчих тэгэх үү
  • zochin 2017-09-21 05:50:08
    turiin ajil tusdaa, eniig zaaglah ni zuvuu
  • Бат 2017-09-21 05:04:06
    Амжилт гаргасан залуусаа дэмжих нь зүйтэй.Гэхдээ цагдаа, цэргийн цолыг саймширч өгнө гэдэг нь бодлогогүй төрийн тал засч, дулдуйдсан дарга нарын зан л гэхээс
  • Амраа 2017-09-21 05:01:15
    Тамирчин нэрээр цэрэг цагдаагийн хоолоос хороодог тамирчдын тоог цөөлөх цаг болоогүй юу
  • Unshigch 2017-09-21 04:38:38
    Mash zow. Bi ch oro tsergiin baiguullagad ajilladag. Uneheer utga aldsan. Ene buhen hyanaltgui yos zuigui bdlaas garch bgaa. Tord zutgeh husel sonirhol bhgui
  • иргэн 2017-09-21 04:30:08
    цол өгөхөөс гадна цэрэг, цагдаагийн орон тоон дээр ажил хийхгүй цалин аваад, ажлыг нь бусад нь хийж байдаг утгагүй
  • хурандаа  2017-09-21 04:28:47
    ёстой үнэн шүү . Урлаг нь урлагаараа тамирчид нь спортоор гээд явах хэрэгтэй . Нэг ч хоног хил манаж үзээгүй байж хурандаа болсон нөхөд байгаа шүү дээ
  • мэдэх 2017-09-21 04:26:39
    Ажил албанд нь цолоо өгөөд спорт нь тусдаа байхгүй ийм тэнэг юм байх утгагүй. зөв санаа хэлжээ
  • иргэн 2017-09-21 04:26:10
    ереесее монголд генраль хурандаа нарын тоо хирээс хэтэрсэн ажил хийдэггуй ямба эдэлсэн нэг их олон дээд цолтонгууд манайд ер нь болж бутэж байгаа юм алга
  • zochin 2017-09-21 04:22:40
    Zuv sanaa.Duureg,aimgyydiig odongoor shagnadag uvchin bas gazar avlaa.Hiih ajilgui nudnii bylai bolson humuusiin ajil.Umnuus ni icheed heleh ug ch oldohgui ni.
  • ХУРАНДАА 2017-09-21 03:50:03
    ЭНЭ ХАРИН ЗӨВ ЮМ БИЧЖЭЭ: САНАЛ НЭГ БАЙНАА
  • Зочин 2017-09-21 03:49:12
    Спортынхонд урлагийнханд цэрэг цагдаагийн жинхэнэ цол өгч болохгүй. Спортын ахмад , спортын хошууч ч гэх юм уу тусад шагналын цол нь гаргаж өгч болох юм
  • зочин 2017-09-21 03:47:51
    үнэн зүйл бичсэн байна. тамирчдад цэрэг, цагдаагийн цолыг өгөхөө болих хэрэгтэй, үнэхээр цол өгөх шаардлагатай юм бол хошуучаас дээш цол өгөх хэрэггүй...
  • Ar ger 2017-09-21 03:39:39
    Uneheer unen shu. Hamag zaluu nasaa huduu heereer damjin uguruuj ter erhem hundtei tsol temdeg, eh orondoo huleesen uuregtee l baharhaj bgaa humuust ni l uldee....
  • irgen 2017-09-21 03:32:45
    Uneheer unen shuu. BI bodohdoo tednigi baiguulagd ajillaj bdg humuust l ugdug bh gej bodoj bsn chini ner deeree yavuulaad tgd ugdug yum bna shd.
  • мэдлэгийн хүрээгээ тэл, юм унш юм үз... 2017-09-21 03:31:02
    Цэргийн болон цагдаагийн спорт , урлагийн наадам болдогийг мэдэхүү та нар...
  • иргэн  2017-09-21 03:17:18
    Туйлын үнэнийг бичжээ. Тэд дуугаа дуулна, бөхөө барилдана. . . ТЭМҮҮЖИН сайд байхдаа энэ асуудлыг тун зөв шийдэж бсан даа
    • ЦАГДАА 2017-09-21 03:40:53
      Тэмүүжин цагдааг самарсан шд. 6 сар ажилласан бацаан хушууч зүүж байлаа шд. тэр завхралыг нь арилгахдаа бас шудрага байгаагүй. 3 сар ахмад зүүсэн Хошууч байна
  • рж 2017-09-21 03:16:35
    өгөө өг өгөх өөр юмгүй Биз. харин амжилт гаргасан цагдаад улсын начин цол олгож байя
  • ЗОчин 2017-09-21 03:14:47
    Нийгэмд хөндөгдөх ёстой сэдвийн нэг байна. Туйлширдаг ийм байдлаасаа салах хэрэгтэй. Урлаг спортынхонд ахлагч гэсэн нэг л цол байх нь зүйтэй. Өөр юм хэрэггүй.
  • Зочин 2017-09-21 03:10:34
    Энэ их зөв асуудал тавьсан байна үүнийг төр засгийн удирдлага анхааралдаа авч даруй хэрэгжүүлэх хэрэгтэй.цол хувцасны мөнгийг нь өгч бллношдээ.жинхэнэ алба хааж...
  • зочин 2017-09-21 02:59:53
    Жинхэнэ цэрэг, цагдаагийн алба хаагчдыг доромжилж буй асуудал. Шөнийн эргүүлд гарч, хээр нуувчинд хэвтэж үзээгүй байж шууд ахлах цол авна гэдэг байж боломгүй юм...
  • Ж 2017-09-21 02:58:01
    Урамшуулал энэ тэрийн өгдөг юм бгаа биз байгуулгын нэрийн гаргалаа гээд цол өгч бгаа яаж ч бодсон хувийн компани биш цэргийн байгуулга ийм гажиг юмаа болих ёсто...
  • Батсүх 2017-09-21 02:49:12
    Шагнал үнэ хүндтэй байх хэрэгтэй. Орныхоо шургуулгаас чихэр гаргаж өгдөг эмээ шиг л тараагаад байвал утгаа алдана. Тэгээд ч цэргийн цол бол ер нь шагнал мөн үү...
  • . 2017-09-21 02:48:05
    Цэргийн цол бол шагналын бэлэг биш!!! Яг цэргийн албаа хаасны төлөө л олгодог зэрэг дэв юм!!!
  • тамирчин 2017-09-21 02:43:50
    Тэмүжин өөрчлөх гээд бөөн л хэл ам болсон доо болимоор
  • azaa 2017-09-21 02:43:38
    deer veiin hurandaa nar bol jinhene hurandaa nar ted naraar ihiig hiij bvteesen.
  • зөв 2017-09-21 02:42:58
    Цол авах ёстой хүн нь авсан нь дээр бөх дуучин тамирчд ягаад цол өгдөг юм бол оо сонин юм аа
  • irgen 2017-09-21 02:41:29
    Тийм шүү.Карим нь ч бүр илүү л харагдаад байдаг юм. Тэгээд эцэст нь амжилт гаргахаар цол өгөх ёстой юм байх л гэж боддог болоод байна.
  • Далдагнуур хүмүүсийг оройдоо залаад байв 2017-09-21 02:32:02
    Та биднийг захирч удирдаж буй хүний оронцоруудын тархины багтаамж нь тэр. Дээхнэ үед ямар ёс журамтай байснаа сана.
  • Bolih heregtei !!!! 2017-09-21 02:24:45
    Ene bur arai l hetersen asuudal baruun zuun tiish ergej ch chadahgui, marsh emgiin zergiin komand ch medehgui nohduuded ahmad Hurandaa zol olgood baihaar er ni ...
  • Би 2017-09-21 02:24:26
    Цэрэг, цагдаагийн цол чинь ийм үнэгүй, нэр хүндгүй болчихсон юм уу? Тамирчид, дуучид гм-д цэргийн цол шагнана гэдэг чинь доромжлол шүү. Боль.
  • зөв 2017-09-21 02:13:40
    Тамирчдыг төр их сайн урамшуулж байхад дагуулаад цол өгдөг илүү зан
    103.229.120.61
    Мэдэгдсэн Хариулах