Цэргүүд амиа алдсаар, Д.Даваа генерал дуугүй суусаар байх уу

Монголын Зэвсэгт хүчин энхийн цагт эр цэргүүд  амь эрсддэг  эвгүй газар болж хувираад удаж байна. Энэ салбарт цэргүүд осолдож, гэмтэж, амиа алдах нь  ердийн үзэгдэл боллоо.   Түүний мөрөөр хариуцлага  тооцсон нэг ч тохиолдол байхгүй.  Харин  Б.Бат-Эрдэнэ аварга   Батлан хамгаалахын сайдаар  жил тойрон ажиллахдаа “Би хариуцлага хүлээнэ” гэж хэлснээрээ анхдагч болсон. Удалгүй Засгийн газар огцорсноор  сайдын суудлаас   буусан. Гэхдээ  Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний салбарын бүх хариуцлагыг үүрч  огцорсон гэвэл өрөөсгөл.  Уг нь сайдтай,  сайдгүй энэ салбарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, чиглүүлж байх үүрэг бүхий  төв байгууллага  нь Зэвсэгт хүчний жанжин штаб.  Түүний командлагч нь хошууч  генерал  Д.Даваа  юм. Харамсалтай нь  төв байгууллага нь ч, дарга нь ч, том цолтнууд, хурандаа, генералуудад нь  түмний үрсийг гэх  сэтгэл, алдаагаа хүлээх чадвар, улайх  нүүр, ичих  булчирхай гэж алга. Тэд асуудлын ард  арьсаа хамгаалж, алдаагаа  өндөг шиг дараад  үлдэж байна.  Ер нь энэ салбарынхан өмнө  ч ийм байсан, одоо ч, цаашид ч ийм л байдлаар явах бололтой.

 Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын  27-нд  Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байсан гурван цэрэг  усанд  осолдож амиа алдсан. Хэргийн мөрөөр хэн  ч хариуцлага хүлээсэнгүй.  Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл бэлтгэж яваад усанд осолдоход хүрсэн нь   цэргүүдийн буруу биш байлтай. Тэднийг  мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй дарга, албан тушаалтнууд хаана байв.  Удирдан  чиглүүлэх үүрэг бүхий  Зэвсэгт хүчний дээд байгууллага  Жанжин штаб юу хийж байв. Эдгээр асуултад Жанжин штаб ч, Д.Даваа генерал ч хариу өгч байсан нь үгүй. Зэвсэгт хүчний салбарт энхийн цагт  эр цэргүүдийн амь нас эрсэдсээр байгаа  энэ асуудлыг  сонгуулийн үр дүнгээр  салбарын сайдаар түр хугацаатай томилогдож  1-2  жил юм уу ажиллаад огцордог,  сайндаа 3.5 жилийн хугацаатай тамга атгачихаад явчихдаг хүнтэй холбож харах нь  дээр хэлсэнчлэн учир дутагдалтай. Алдаагаа нууж, албан тушаал дэвшиж ирсэн хурандаа, генералууд, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, чиглүүлж байдаг Жанжин штабыг бүрэн бүрэлдэхүүнээр сольж байж л зэвсэгт хүчний салбар шинэ арга барилаар ажиллах боломж бүрдэнэ.

 Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт гарсан  осол, амь эрсэдсэн, эрэмдэг зэрэмдэг болсон алба хаагчдын тоог авч үзвэл дайны цагт галын шугаманд байгаа мэт нөхцөл байдлыг санагдуулж байна. 

2017.01.17: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  харуулын ахлагч  нь цэргүүдээ дэглэснээс болж, байлдагч Ж.Баярцогт хөлийнхөө хурууг тайруулсан.

2017.02.17: Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.

2017.04.11: Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар  “Дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.

2017.05.11: Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.

2017.06.13: Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.

2017.08.04: Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.

2017.08.27: Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б, Е, С нар 2017 оны наймдугаар сарын 27-ны өдөр усанд осолдож амиа алдав.

 Мөн  2013 оны аравдугаар сарын 6-ны өдөр 123 дугаар ангийн  байлдагч Д харуулынхаа цэг дээр сургуулийн сумаар өөрийгөө буудсан хэрэг гарч байсан.

 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарч байв.

Цэргүүд амиа алдсаар, Жанжин штабын дарга, цэргийн өндөр цолтон хурандаа,  генералууд  суусаар  байх уу?

Зууны мэдээ
Л.Хэрлэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-02-04 16:11:21
    Харин тийм ээ энэ хэдэн генерал хурандаа нар байж л байдаг. Цэргүүд үхэж л байдаг. Ядаж энэ хэдэн генерал хурандаа нарыг үг дуугүй тэтгэвэрт гаргах, аль эсвэл ....
  • ХН 2017-09-22 02:11:45
    ХООЛ ХУВААГЧААР ЖАНЖИН ШТАБАА УДИРДУУЛЧИХАА ЮҮ.
  • Ачу 2017-09-21 21:43:36
    Энэ тэнэг мэдэхгүйээ албан тушаалаа худалдаад авчихсан болхоор цэргүүд яана ийнэ падгүй!!!
  • Hoh tenger 2017-09-21 13:34:56
    Owoo bosoogui baihad ni shaazgai yu gej shagshirah we ug baidag ni ymar ch mergijelgui ni engiin humuus ni ahlagch bolgoj baina ene yu bolj bna tanil tal
  • писда 2017-09-21 11:53:31
    Бямбажав гэж нбд хүүхнээ нухаж хуулийнхаа зөвлөх болгож байсан писдагаас энэ завхарал эхэлсэн. Лу.Болдыг 7ж дэд дарга болсон Баярмагнай гэж ЭСА-аар мөнгө хийсэн...
  • зочин 2017-09-21 11:17:23
    Даваа,Бямбадорж, Эрдэнэ далай, Амгаланбаатар гээд дандаа ховдынхон байдаг юм гэсэн. дандаа нэг нутаг, нэг түвийвчнийхэн байхад яаж ажил явах вэ дэ
  • Hurlee 2017-09-21 10:11:00
    Энэ хүнүү
  • Gerelt 2017-09-21 10:10:21
    Энэ хүнүү
  • зочин 2017-09-21 08:18:51
    Аливаа байгууллагын ажил удирдлагаасаа л шалтгаалдаг. Иймэрхүү үхээнц удирдлагатай бол хэрэг, зөрчил тасрахгүй ээ. Үтэр түргэн Давааг солих ганц гарц байна.
  • зочин 2017-09-21 08:07:32
    Сахал Бямбажав, хувцасны түгээгч Даваа 2-ын оронд генерал Баярмагнай хамаагүй илүү байсан юм даа.
  • albaker 2017-09-21 08:06:22
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...
  • zochin 2017-09-21 08:04:25
    мэдээлэл дутмаг байж энд тэнд осолдсон болгоныг хамж бичээд хамааруулчих юм аа цагдаагийн хун байсан ч армид болсон явдал гээд л биччих бололтой
  • zochin 2017-09-21 08:01:18
    Byambajav gej sejgiin shar semjilsen ovoo Davaad 2 jil garan zovolloo. Ur dun ni ene l baina. Heden hunii amiig l avlaa. Muug dagaval mogoin horlol gedeg.
  • Миеэ 2017-09-21 07:45:13
    БХЯ-ны ТНБД хурандаа Баисайханыг байхад ийм их хэрэг гардаггүй байсан. Миеэгийн хамаатан Батбилэг гээчийг ирсэнээс хойш маш ихээр гардаг болсон.
  • 016 2017-09-21 07:29:57
    Төв аймгийн 016-р ангийн дарга бригадын генерал Бямбадорж гэдэг өвөө 3-р сард цол авсанаасаа хойш ажил хийсэнгүй.Сар цолоо угаасан тэгээд зүрх нь өвдөөд байхгүй...
  • Архи уухаа боль 2017-09-21 06:48:14
    Цэргийн дарга нар маш их архи ууж байна. Даваа нь байс гээд цэргийн госпитальд очиж архины хороо тайлуулж аваад л гардаг. Хордлогынхон нь бүүр мэддэг болчихсон....
  • Xovd 2017-09-21 06:18:25
    Davaa terguutei Xovdinxon armiig ballaj baina. Amgalanbaatar, Dorjsuren, granat Ulziibayar, jivuuldeg Tuvshinbayar geed bugd Xovdinxon.
  • сахалт 2017-09-21 06:10:22
    Сахал хэмээх цэргийн улс төрийн ажилтан Бямбажавыг 2009 онд Ээбээ ЖШ-ын даргаар томилсоноос хойш энэ агентлаг өөдлөхөө больсон.
  • Zochin 2017-09-21 06:02:02
    Hezeenees iim bolov gej uu. Sahal Byambajavin uyes l iim bolson yum. 2010 onoos Byambajav, Davaagiin bag Tsergiin shinechleliin bodlogod dorvitoi yu hiiv...
  • Mongol 2017-09-21 05:02:50
    Аймаар сайхан залуучууд аймаар их осолдож байгаа юм байна шд. Аймаар хурдан аймаар гоё арга хэмжээ аймаар авмаар юмаа
  • Гажиг тогтолцоо 2017-09-21 03:40:23
    Даваагийн үндсэн мэргэжил Цэргийн ар талын асуудал Цэргийн бодлогыг Цэргийн "ТОГООЧ" хариуцахаар ямар л олиг байхав дээ. Хүзүүгүй Ээбээ томилсон ш дээ
  • aagii 2017-09-21 02:39:06
    lalruudin general tsoliig ni xuraawal taarna tegeed tsergiin albanaas bayrtai bolgoh xeregtei
  • Gerelt 2017-09-21 02:33:11
    Энэ хүнүү
  • ерөнхийлөгч 2017-09-21 02:29:53
    Ерөнхийлөгчийн харьяанд байдаг гэсэн үү.
    • ЗОЧИН 2017-10-11 12:40:36
      ОРОН ТОО ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ГЭЭД ОЛОН САЙХАН ЗАЛУУ ХҮМҮҮСИЙГ ХОХИРООЖ БАЙНА ЭНЭ ДЭЭРЭЭ ХЯНАЛТ ТАВЬ АЖЛАА ЗҮГЭЭР ХИЙЖ БАЙХАД НЬ НЭГ Л ӨДӨР АЛБАН ТУШААЛ СОЛИОД ХАЯ...
  • зочин 2017-09-21 02:10:31
    Зэвсэгт хүчний жанжин штаб бол улсын цэргийн мэргэжлийн дээд удирдлага байх ёстой, хаана ч тийм лбайдаг. Манай ЗХЖШтабыг хэзээнээс яагаад ийм болчихсон юм бол?...
    • ЗОЧИН 2017-10-17 12:27:54
      Агаарын цэргийн командлал орон тоо зохион байгуулалт нэрээр зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсийг өөрийнх нь саналыг асуулгүй албан тушаал сольж, хохироож байна.
      • зочин 2017-10-17 12:34:34
        албан тушаал худалдаж, зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсийг хохироож байгааг шалгаж тогтоомоор байна.