Багш нар хэвлэлийн хурал зарлалаа

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт:
АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль нь Сувилахуйн Олон Улсын Хурлыг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба энэ удаа дөрөв дэх олон улсын хурлаа “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” нэртэйгээр стратегийн түвишинд асуудлыг хөндөн зохион байгуулна. Хаана: “Туушин” зочид буудалд

09:00 цагт: "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн байранд "ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ" болно. Хэлэлцүүлэгт төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд оролцохоос гадна Орон нутгийн өмчийн газрынхан онлайнаар оролцоно.

09:00 цагт: Олон Улсын Номын Сангийн Холбооны 90 жилийн ойн хүрээнд “Номын сангийн алсын хараа” цуврал хэлэлцүүлгийг “Хамтдаа ирээдүйг бүтээцгээнэ. Нэгдээрэй!” уриан дор дэлхийн зургаан бүс, 100 гаруй улсад зохион байгууlна. Монгол Улсын Үндэсний номын сан

09:30 цагт: Азийн барилгын инженерүүдийн холбооны их хурал МҮХАҮТ-ийн таван давхарт эхэлнэ. АНУ, Япон, БНСУ, Тайвань зэрэг 13 орны инженерүүдийн төлөөлөл сонирхолтой илтгэл тавина.

10:00 цагт: АШУҮИС-ийн 220 тоот хурлын зааланд 10 цагаас АШУҮИС, Япон улсын Гунма Их Сургуулийн хамтын ажиллагаа, Монгол улсын анагаах ухааны Боловсрол, Эрүүл Мэндийн салбарт ''Хөдөлгөөн засалч'' мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд ил задгай, зөвшөөрөлгүйгээр авто машин худалдаалж буй газруудын газар өмчлөх эрхийг цуцалсан тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: СУИС-ийн хичээлийн I байр Оюутан театрт Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын ХАЙДАВ-ын 90 насны ойн хүрээнд "МОНГОЛЫН ДУУРИЙН ДУУЛААЧИЙН ЗУУН ДАМНАСАН ДЭГ СУРГУУЛЬ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ болно.

10:00 цагт:  Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг Нийслэлийн Хангарди ордны 14 давхарын "Б" зааланд болно.

11:00 цагт: ХУД Соёлын Ордон дээр Сүрьеэгүй ХУД нээлт болно. Харвардын Их Сургуулийн Zero TB санаачилгад УБ хот нэгдсэн бөгөөд энэ ажлын хүрээнд Голомт банкны дэмжлэгтэйгээр ХУД дээр Сүрьеэгүй ХУД хөтөлбөрийн нээлтийг хийж байна.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Жуковт байрлах оросуудын гэх байранд амьдардаг иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар оршин суугчид ноцтой, баримттай мэдээлэл өгнө.

11:30 цагт: Цэрэг-спортын “Дөл” тэмцээний нээлтийн арга хэмжээ Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.

11:30 цагт: Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төвийн нээлтийн ёслол болно.

11:30 цагт: БЗД-ийн 14 дүгээр сургуулийн нээлт болно. Хотын дарга, удирдлагууд оролцоно.

12:00 цагт: Багш ажилчид ажил хаялт зарласантай холбоотойгоор Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон хэвлэлийн бага зарлалаа. Хаана: Live conference center төвд

13:00 цагт: Мишээл экспо төвд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт болно. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд 140 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 200 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож байна.

15:00 цагт: Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 700 гаруй хүлэмжийг хүлээн авах үйл ажиллагаа болно.

Чингис зочид буудлын "Хаан" танхимд ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын хүн амын сангаас хамтран зохион байгуулж байгаа "Туршлагаа солилцож, тусламжаа сайжруулъя" сэдэвт үндэсний  VII конгресс болно. Утас: 99119838

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albaker 2017-09-21 08:06:44
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...