Х.Булгантуяа: ОУВС-тай цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2019 оныг дуустал нэмэхгүй гэж тохирсон
Сангийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяагаас дараах асуултад хариулт авлаа.  

-Оны эхний найман сарын байдлаар төсөв ашигтай гарсан ч тодотгол хийж зарим асуудлыг төсөвт нэмж тусгах шаардлага байгаа тухай яригдаж байна. Ямар ямар зардлуудыг нэмж тусгах шаардлагатай гэж үзэж байна вэ?  

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар төсвийн орлого төлөвлөснөөсөө давсан. Оны сүүлээр төсвийн тодотголд тусгагдах гол гол асуудлуудыг төсөвт нэмж суулгах шаардлага байна. Эдгээр нь нэг удаагийн шинж чанартай зардлууд байгаа. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор 100 гаруй тэрбум төгрөгийн зардлыг төсөвт нэмж тусгах шаардлагатай байна. Мөн сургууль цэцэрлэгийн өвлийн бэлтгэл,  дулаан хангамжтай холбоотойгоор тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай. Энэ бүхнийг төсвийн тодотголд тусгасан. 

-Сонгуулиас хойш хүүхдийн мөнгө олгогдоогүй байгаа. Энэ мөнгийг төсвийн тодотголд суулгах тухай албаныхан мэдээлж байна. Энэ талаар? 

-Эх үүсвэрийг нь 2017 оны төсвийн тодотголд суулгана. Энэ оны эцэс хүртэл олгогдоно. 

-Хүүхдийн мөнгө 2018 онд үргэлжүүлж олгох уу? 

-Одоогоор төсөвт тусгагдсан. УИХ-аар төсөв хэлэлцэх үед энэ асуудлыг өөрчлөгдөхгүй бол олгогдоно. 

-Багш нарын цалингийн нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгах боломжтой юу? 

-ЗГХЭГ-аас үүрэг өгөөд Сангийн яаман дээр судалгаа хийж байгаа. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2019 оныг дуустал нэмэхгүй байхаар тусгагдсан. Боловсролын салбар бол нэлээд том салбар учраас тооцоо судалгааг нарийн хийх шаардлагатай.

-Төсвийн орлого 900 гаруй тэрбумаар давж биелсэн. Түүнийг юунд зарцуулах вэ? 

-Давсан орлогын 50 хувьд нь хуримтлал үүсгээд ирэх онд төлөгдөх өр, зээлээ бууруулахад зарцуулна.  Мөн тодорхой хувийг өвөлжилт болон шүүхийн шийдвэртэй холбоотой зардлуудыг санхүүжүүлнэ.  Шүүхийн шийдвэртэй холбоотой зардлуудыг сүүлийн гурав, дөрвөн жил дараалан шийдвэрлээгүйгээс хойшлуулах аргагүй болсон. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өвөлжилттэй холбоотой зардлыг санхүүжүүлнэ.Тухайлбал, хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн яамтай гэрээ байгуулснаар өндөр өртөгтэй мэс засал хийдэг болсон. Зардлыг нь улсаас даах хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт зардал тусгагдаж орж ирэх жишээтэй. Энэ жил орон нутагт сургууль, цэцэрлэгүүдийг дулааны шугамд холбосон. Дулааны зардлыг нь шийдвэрлэх ёстой учраас шаардлагатай санхүүжилтийг нь төсөвт тусгаж өгч байна. 

-Монгол Улс Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрт хамрагдсанаар эхний санхүүжилт орж ирсэн.  Түүнийг юунд зарцуулсан бэ. Цаашдаа хэдий хэмжээний санхүүжилт орж ирэх вэ? 

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 3.3 тэрбум ам.доллар төсвийн болон төслийн санхүүжилт хэлбэрээр орж ирэх ёстой.  Одоогийн байдлаар 138 орчим сая ам.доллар орж ирсэн. Үүний 38 орчим сая ам.доллар нь ОУВС-гаас, 100 орчим сая ам.доллар Азийн хөгжлийн банкнаас орж ирсэн. Эдгээрийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулсан.

Дараагийн шатанд орж ирэх санхүүжилтийг батлуулахын тулд зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой, үүнд хугацаа шаарддаг.  Тооцоод үзэхээр ирэх оны эхээр хоёр дахь шатны санхүүжилт орж ирэхээр байна. Тодотгож хэлэхэд эдгээр санхүүжилт нэг дор бүгдээрээ орж ирэхгүй. Жишээлбэл, Жайкагийн 850 сая ам.доллар гурав хуваагдаж орж ирэхээр байгаа. 

-Засгийн газар огцорсон учраас ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаан хойшилсон. Үүнтэй холбоотойгоор хоёр дахь шатны санхүүжилт төлөвлөсөн хугацаанаасаа хойшлох эрсдэл бий болж байгаа юу?  

-Ийм эрсдэл бий. Шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх эсэх дээр байр сууриа илэрхийлэх байх. Ер нь Монгол Улсын эдийн засаг хүнд, энэ санхүүжилт тогтвортой үйл ажиллагаа явуулахад нэн чухал байгаа гэдгийг УИХ-ын гишүүд ч ойлгож байгаа.

-Ирэх он эхэнд Монгол Улс бондын 600 гаруй сая ам.долларын төлбөрийг хийх үүрэг  хүлээж байна. Эх үүсвэр бий юу? 

-Монгол Улсын төсвийн орлого тодорхой хэмжээгээр давж байгаа ч бондын төлбөрийг хийх боломжгүй. 660 сая орчим ам долларын 500-г 2018 оны нэгдүгээр сард,  үлдсэн 160 орчим сая ам.доллар нь зургадугаар сард эргэн төлөгдөх ёстой. 660 орчим сая ам.долларын хуримтлал одоогоор үүсээгүй. Зайлшгүй бонд гаргах шаардлагатай болно. Шинэ Засгийн газар байгуулагдаж, улс төрийн тогтвортой байдал хангагдсанаар бонд гаргах боломж бүрдэх байх. 

-Засгийн газар огцорсноор гадаад зах зээлд гаргасан бондын хүүгийн зардал өснө гэх мэдээлэл гарч байна? 

-Дараагийн Засгийн газар өмнөх Засгийн газрын бодлогыг хэр тууштай хэрэгжүүлэхээс шууд шалтгаална.  Ер нь бол бондын эргэн төлөгдөх хугацаа ойртох тусам энэ мөнгийг босгоход амаргүй, хүүгийн зардал өндөр байхыг үгүйсгэхгүй. Тухайн үеийн олон улсын зах зээлээс мөн их зүйл хамаарна.
 
П.ГОО 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Авилгатуяа 2019-08-05 02:57:59
    Маш богино хугацаанд тэр их өрөө төлдөг энэ авилгачин цалин !!!! Тэтгэвэр !!!!! нэмэхгүй гэж яаж хуцаж чадаж бна аа ?????!!!!!!!!
  • зочин 2019-06-03 02:57:01
    манайх аль эрт 1989 онд америкийн нийгмийн загвар үлгэр жишээ болоо биз дээ .Америкийн барьцаанд байгаа шүү дээ Монголчууд сүүлийн 30 жил Сэм авгын хормойноос ...
  • Гэсэрбаатар 2018-07-27 13:18:50
    Монгол Улсын Үндсэн Хуулинд "ТУСГААР ТОГТНОСОН БҮРЭН ЭРХТ УЛС БАЙНА" гэж заасан. Хэн нэгнээр цалин нэмэх эсэхээ заалгах нь тусгаар тогтнолоо алдсаны шинж.
  • od 2018-01-02 06:11:50
    ouvs gegch l mongoliig zaxirch b.a daa
  • gansukh 2018-01-02 04:16:32
    novshnuudaa ta nar oorsdoo hogshirohgui yuu tetgever nemehgui gevuu havar yuu bolohyg haraarai atd tumen teneg bish shuu
  • zochin  2017-10-06 07:47:37
    ene xun ymar meregjiliin xun be sanxuu medex uu gadnaasaa bol xov xooson tolgoi xaragdaj bxiin ard irged tuildaj bxad iim xutulbur xeregjuulj bdag
  • irgen 2017-10-02 04:00:06
    xar uraanaar boddoo xuvi xun bankand ur tavival exleed zardalaa bagasgadag uunii negen adil ex ornoo boddog bol tsalin tetgeveree xalamjaa tur zogsoogood uruu t...
  • иргэн 2017-09-30 02:54:28
    Цалин нэмэхэд үнэ дагаад өснө. Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй хэсэг нь хохироод үлдэнэ. Ер нь багш, эмч нарын авч байгаа цалин хөлсийг цалингийх нь баримтаар шалга...
  • Хангай 2017-09-28 09:49:14
    Өрөө дарсан нь дээр бишүү? Хүүхдийн мөнгийг хойшлуулж байгаад 2019 онд нөхөөд өгч болно биз дээ.Бага чгэсэн хуримтлал үүсч л байг ....
  • Зочин 2017-09-28 07:56:07
    ӨӨРИЙН ЭХ ОРОН ГЭСЭН ТОЛГОЙ БАЙНА УУ???? ГАДААДЫНХАНЫ ҮГЭЭР УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ЮМ УУ ?????
  • иргэн  2017-09-26 05:30:20
    энд улсын одоогийн байдлыг нэмэх хасахгүйгээр л хэлсэн байн ойлгож үздэг ард иргэд бнуу
  • Kkkk 2017-09-25 10:30:49
    Tsalin mongoo nemeechee erd tumen chin elgeeree molhoj bnashdee
  • Зочин 2017-09-25 06:04:32
    оувс-аас хараат байх ч гэж дээ.Новшнууд шуу дээ
  • d. jigmed 2017-09-25 03:56:25
    АН-ын элгээр нь хэвтүүлсэн төсвийг босгож ирсэн та бүхэнд баярлалаа.Цаг хугацаа та нарын зөвийг харуулнаа бүү шантар
  • Zochin 2017-09-23 03:46:35
    Shuugch prokuror 2s busad n tsalin baga. Bagsh emch nar hvn busad n ajil hiihgui nn. Adilhan nemeh hregtei.turiin alban haagchid bvgd l zeelees zeeliin hoorond...
  • ХАЛХАВЧ ОУВС 2017-09-22 18:02:24
    ОУВС МОНГОЛ ТӨР БИШ.БАГШ НАР ОУВС- С ЦАЛИН АВДАГГҮЙ
    • Зочих 2018-01-30 12:51:48
      Үхэр минь ээ, ОУВС-аас чинь баахан зээл авж цалин тэтгэвийг чинь тавьдаг юм байгааз
  • B 2017-09-22 12:29:56
    Tsalin mongo nemeechee duraakuudaa ard tumen chin olmvvn zelmvvn hooson baga tsalin avaad bool met amidarch bnadhdee chi ooroo ondor tsalin avch bj avgai minre
  • Оооооо 2017-09-22 10:46:42
    Ийм дэд сайд байсан юм уу, гэнэт хэлд орохдоо арай л уу
    202.9.42.44
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-22 06:06:05
    2018 оны 1 сараа тэтгэвэр нэмнэ гээгүй билүү одоо ч эрх мэдэлтнүүдийн амлалт эмгэний амлалтаас дор болсондоо
  • Said ni hii 2017-09-22 01:30:34
    Ene godgor Ohin yugaa medehew dee ter Said maid ni tailbaraa hiigeechee !
  • зочин 2017-09-21 16:02:35
    Бусад дэдүүдийг бодвол нэ хүхэн харин ч ажлаа мэддэг дажгүй дэд шүү.
  • админ 2017-09-21 11:43:48
    сайн байна ш дээ ямар л эдийн засгийг хүлээж аваад өр зээлийг нь төлөх хуримтлал хүртэл үүсгээд бахархах юм биш үү
  • chimee 2017-09-21 10:48:52
    ene HUUHEN YU GEED bnaa OUBS gedeg chin yu yum be Manaih chin tusgaar togtnoson uls mungu l zeelee biz dotood asuudlaa uusduu medii ter OUBS chin yamar hamaatai...
  • Зочин 2017-09-21 08:56:47
    Сангийн яамны чадвар сул дорой, ааш авир муутай мэргэжилтэн анраас болж улсын төсөв үргэлж алдаатай гардаг. Амьдралын үнэн бодитыг шууд хэлдэх зүрх зориггүй,
  • albaker 2017-09-21 08:07:07
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...
  • Сангийн сайд чинь харин дажгүй дэвсгэртэ 2017-09-21 07:38:13
    Сангийн сайд чинь харин дажгүй дэвсгэртэй юм гээч...
  • отгонсүрэн 2017-09-21 07:34:41
    та нар ажилаан яаж хийгээд бна 2018огд тэтгэвэр нэмнэ гэчхээд одоо аль амаараан 2019 онд нэмэх болчихвоо адь нь үнэг юмбэ
  • иргэн 2017-09-21 05:08:36
    энэ нөхдүүд бүр цагаандаа гарчээ
  • Ene Mergejilten ni yugaa medeh we 2017-09-21 04:39:42
    Ene sangiin Yamnii Mergejilten yugaa medehewdee !! Choijoo ooroo ajlaa tailbarla !!!
  • Иргэн 2017-09-21 03:29:50
    17Оны төсөвд суулгана гэнээ энэ их хурлын гишүүн юм уу эсвэл тогтоол нь гарсан юмуу хуулиар яриач яамны мэргэжилтэн гуай
  • Bagsh 2017-09-21 02:42:14
    Buh bagsh nar ajilaa hayaa,. Yadaj 1 say tugrugnii tsalintai ajil,.
  • Цнд 2017-09-21 02:31:32
    Оувс-р ажлаа заалгадаг юмаа даа. Энэ новшнуудад өөрийн гэсэн бөндгөр бн уу. Арчаагаа алдсан адгийн шаарнуудыг яалтай ч билээ. Монгол зон олон минь ээ
  • иргэн 2017-09-21 02:20:52
    ОУВС бол зүгээр л нэг төрийн бус байгууллага шүү дээ, Манай улс тусгаар тогтносон улс юм бол нэмэх хасахаа өөрсдөө шийдээд явчихаж болдоггүй юм уу.
  • Батаа 2017-09-21 02:16:10
    Ийм тохиролцоотой болохоор чинь зориуд хүнд байдалд оруулах гэж энэ багш нарын бослогын АН чулуу няслаад суугаад байгаа юм биш үү. АН ч тийм ажилдаа гаргуун шүү...
  • Иргэн 2017-09-21 02:15:44
    Засгийн газар огцроход дэд сайдууд бас үүрэг гүйцэтгэгч болчихдог юм уу?