Г.Отгонжаргал цэргийн дэлхийн аварга боллоо
Бөхийн төрлүүдийн цэргийн ДАШТ өчигдөр Литвын Клайпеда хотод эхэллээ. 32 дахь удаагийн тэмцээнд 26 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг-ын жингийн барилдаан болов.

Манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож буйгаас эхний өдөр гурав нь зодоглож бүгдээрээ медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-ны жинд ОУХМ Ганбаатарын Отгонжаргал алтан медаль хүртэж, Литвын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшүүлэв. Тэрбээр манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин болж байна.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Ганхуягийн Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг-ын жингийн барилдаан болно.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albaker 2017-09-21 08:08:04
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...