“Монголын эзэнт гүрэн музей” аялал жуулчлалын цогцолбор байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өгий нуур, Ганга нуурын экосистемийг хамгаалан, нөхөн сэргээж тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Монголын эзэнт гүрэн музей” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхийг БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролд даалгалаа. Мөн дээрх төслүүдийг гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид хамруулж санхүүжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд даалгасан байна.

Түүнчлэн “Монголын эзэнт гүрэн” музей, аялал жуулчлалын цогцолбор байгуулах газрын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.

Манай улс гадаадын жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэх зорилт тавьсан ч жилдээ 390-470 мянга орчим жуулчин л хүлээн авч байна. Нэг сая жуулчин авч, нэг тэрбум ам.доллар олон аялал жуулчлалын дэд бүтцээ хөгжүүлэх, олон улсын тээврийн чиглэл, давтамжийг нэмэх, жуулчдад олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохын тулд дээрх төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж салбарын яам үзжээ.

Төслүүд хэрэгжсэнээр орон нутагт соёл, аялал жуулчлал, үйлчилгээ бий болохын зэрэгцээ байгаль орчны тэнцвэрийг хадгалах, нутгийн иргэдийг тогтмол ажлын байраар хангах боломж бүрдэн нутаг орон ч хөгжинө гэж тооцоолж байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongold aylahad berhseel bna? 2017-09-21 11:51:52
    Mongold irsen aylagchidiig ayulgyin baidald herhen hamgaalagdsanaas baidald eerchilelttei baih bolno!ychir ni Mongold aylahaar ireed yhej baigaa yzegdel olon ga...
  • өвгөн 2017-09-21 10:24:06
    Энэ болсон ажил заавал дуусга, дэмжээд өгөхсөн ....
  • albaker 2017-09-21 08:14:31
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...
  • зочин 2017-09-21 00:55:03
    жилдээ 400000 жуулчин хулээн авдаг гэдэг тоо 2000 оноос хойш 17 жил еерчлегдсенгуй ирэх 13 жилд еерчлегдеж 1,0 саяд хурнэ гэдэгт би л лав итгэхгуй бна