Энхтайваны өргөн чөлөөний тэмдэг тэмдэглэгээг 954 сая төгрөгөөр шинэчилж байна
Энхтайваны өргөн чөлөөг олон улсын гудамж, замын стандартад нийцсэн тэмдэг, тэмдэглэгээ бүхий жишиг гудамж болгох зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 954 сая төгрөгийг Энхтайваны өргөн чөлөөний авто замын хоёр талд байрлах   807 тэмдгийг АНУ-д үйлдвэрлэсэн 3М брэндийн хуулга бүхий тэмдгээр  шинэчлэх, гарцуудын явган замтай огтлолцсон хэсэгт 243 ширхэг тэмдэг шинээр байршуулж нийт 1050 тэмдэг суурилуулах, нийт 19 байршилд П хэлбэрийн багана дээр өндрийн тэмдэг байршуулах, цаашид ашиглагдах боломжтой 300 тэмдгийг алслагдсан гудамжуудад зөөн байршуулах ажилд зарцуулж байгаа юм. 

Дээрх ажил хэрэгжсэнээр явган хүний замын авто замтай огтлолцсон хэсгүүдийг уналттай болгох, явган хүний зам дээгүүр байрласан худалдаа үйлчилгээний цэгийг шилжүүлэх, зам хааж барьсан барилга, зогсоол зэргийг зайлуулах, хараагүй болон тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих нөхцөл боломж бүрдэнэ. Гүйцэтгэгчээр  УБЗЗАГ ОНӨААТҮГ ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albaker 2017-09-21 08:18:56
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...
  • зочин 2017-09-21 03:28:53
    түрүүн зүүн эргэхгүй гээд хэдэн саяар идсэн одоо баллаад шинээр будлаа гээд бараг тэрбум
  • зочин 2017-09-21 00:58:36
    нугэлтэй удаан чанаргуй ажлууд хийх юмаа замын цагдаагийн дэргэд ус зайлуулах сувгийг энэ намаржин хийгээд одоо дуусаагуй л бна тэгээд эвдэлсэн замаа засахгуй ю...
  • гайхалтай :( 2017-09-20 14:40:00
    ийм их мөнгөөр ийм бага ажил уу ??????