Хамтын маргаан эхлүүлэхээ МҮЭХ-оос мэдэгдлээ
Засгийн газартай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх шийдвэрийг МҮЭХ-ны Тэргүүлэгчдийн хурлаас гаргажээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх хэсгийн биелэлтийг шаардаж гишүүн байгууллагуудаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэн МҮЭ-ийн холбооноос Засгийн газартай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

“Он гарсаар байгуулсан хамтын хэлэлцээрийнхээ биелэлтийг Засгийн газар хангахгүй байна” гэж үзсэний улмаас ийм шийдэлд хүрснээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тодотголоо. Хамтын тэмцлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж, хамтын үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, бүх түвшинд эв нэгдэл хамтын ажиллагааг хангаж ажиллахаар ҮЭ-ийн нийт гишүүн байгууллагууд нэгдээд байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт зааснаар Хөдөлмөрийн маргааныг дараах байдлаар зохицуулдаг байна. Хөдөлмөрийн хамтын маргааныг Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад санал зөрүүтэй асуудлаар, мөн хамтын гэрээ хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж үүсгэх эрхийг зөвхөн ажилтны төлөөлөгчид эдэлнэ. Шаардлагыг гэрээ, хэлэлцээрт оролцогч нэг тал нь нөгөө талд болон хувийг тухайн шатны Засаг даргад хүргүүлснээр шаардлага авсан тал ажлын гурван өдрийн дотор хариуг нөгөө талд бичгээр хариу өгөх ёстой. Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагч урьж оролцуулах, хөдөлмөрийн арбитраар хэлэлцэх, ажил хаях гэсэн шат дараалсан арга замаар шийдвэрлүүлнэ.

Энэ шатуудыг заавал дамжих ёстой бөгөөд зуучлагч, арбитраар маргаанаа шийдвэрлүүлэлгүйгээр шууд ажил хаяхыг хориглодог байна. Ажилтны төлөөлөгчдийн тавьсан шаардлагыг нөгөө тал хүлээж аваагүй, хугацаанд нь хариу өгөөгүй, эсхүл ажилтны төлөөлөгчид нөгөө талаас өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулахад зуучлагч урьж оролцуулах аж.

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albaker 2017-09-21 08:21:18
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...
    93.65.89.201
    Мэдэгдсэн Хариулах