Бээжин, Лондонгийн олимпод 99 тамирчин допинг хэрэглэжээ

Олон улсын олимпийн хорооны 131 дүгээр чуулган өнгөрсөн долоо хоногт Перу Улсын Лима хотод болсон. Чуулганы үеэр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Денис Освальд “Бээжин-2008”, “Лондон-2012” зуны олимпийн наадмын үеэр 99 тамирчин хориотой эмийн бэлдмэл хэрэглэсэн болохыг мэдэгджээ.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн шалгалтад бүдэрсэн дээрх 99 тамирчнаас ОХУ, Беларусаас тус бүр 16, Казахстанаас 12, Украинаас 11, Азербайжанаас зургаас, Туркаас тав, Армен, Молдав, БНХАУ, Куба, Узбекистан, Испани, Гүрж, Грек, Ямайка, Катар улсаас таваас ихгүй тамирчин допингийн шалгалтад бүдэрчээ. Спортын төрлөөр авч үзэхэд хүндийн өргөлтөөс 47, хөнгөн атлетикаас 43, бөхийн төрөл найм, боксоос нэг тамирчин допинг хэрэглэсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albaker 2017-09-21 08:21:39
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...
  • зочин 2017-09-20 17:59:31
    социалист чиг баримжаатай хөгжиж бн орнуудаас л допинг илэрдэг юм бна даа.