Цэцэрлэгийн хүүхдүүдийг замын хөдөлгөөний сурталтад хамруулав
Энэ оны эхний найман сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 47 хүүхдийн амь нас хохирч, 129 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. Орон нутагт зам тээврийн ослын улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдол 85 хувийг эзэлж байхад нийслэлд ослын улмаас гэмтсэн хүүхэд 64,3 хувийг тус тус эзэлж байна.

Үүнээс үзвэл нийслэлийн хэмжээнд хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсэг болон ойролцоо тоглох түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгодоггүй, буруу үлгэр дууриалал үзүүлдэг, хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй байх боловч дадал суугаагүй, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд Замын цагдаагийн алба, “Хүүхэд зорчиж байна” төрийн бус байгууллагатай хамтран сургуулийн өмнөх насны буюу цэцэрлэгийн насны хүүхэд багачууд, тэдгээрийн эцэг эхэд Замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадал эзэмшүүлэх өртөөчилсөн сургалтыг аялал хэлбэрээр Горхи Тэрэлж, Болор амралтад зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд 160, 161 дүгээр цэцэрлэгийн 320 хүүхэд 148 эцэг эх, 56 багш ажилтнуудыг хамруулан явуулсан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albaker 2017-09-21 08:24:01
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...