Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Үеийн үед спортын амжилт бол тухайн орны нүүр царай болдог. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлнэ гэдэг бол бахархал. Хүүхэд, залууст спорт үлгэр жишээ, цаг заваа зөв өнгөрүүлэх нээлттэй том сурталчилгаа учраас Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар спортыг өндөр хэмжээнд авч үзэж байсан” гээд цаашид болох тэмцээнүүд, 2020 оны олимпийн наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.


Мөн нийтийн биеийн тамир, спортын топ төрлүүдийг хөгжүүлэхэд анхаарч, бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой гэлээ.

Ингэхдээ өсвөр үе, залуучуудын тивийн болон ДАШТ-үүдэд ихээхэн анхаарах ёстой гэсэн юм. Өсвөр үе, залуучуудыг анхаарч байж насанд хүрэгчдийн тэмцээнүүдэд амжилт гаргана. Өсвөр үе, залуучуудын тэмцээнд амжилттай оролцож байсан тамирчид насанд хүрээд дархлагдсан тамирчид болдог гэдгийг анхааруулж байлаа. Мөн паралимпийг дэмжих ёстой гэсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол орон даяар хүүхдүүдийн дунд бага олимп зохиох ажлыг санаачилж, ОХУ-ын Сахад болох Азийн хүүхдийн наадмыг анхааралдаа авна гэдгийг энэ үеэр хэллээ.

Уулзалтын үеэр дасгалжуулагч, багш нар, тамирчид цалин хөлс бага, тэрчлэн шавь нар нь дэлхийн хэмжээнд медаль хүртэж буй дасгалжуулагч нар, тухайлбал, дасгалжуулагч Ш.Цэвэлмаа шигшээ багт орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар цалин хөлсгүй ажиллаж байгаа гэх зэрэг тулгамдсан асуудлуудаасаа Ерөнхийлөгчид танилцуулав.





Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albaker 2017-09-21 08:24:20
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...
  • зочин  2017-09-21 03:02:46
    үндэсний баатар гэнэ үү,энэ одоо арай хэтэрнээ,ямар ч боловсролгүй хобби хөөгөөд л хахууль луйвараар олсон үрж явдаг хүн ерөнхийлөгч болчихсон яана да,
  • тм 2017-09-21 02:37:00
    Спортын шилдгүүд ард түмнийг эрүүл бие бялдар, ёс суртахуунаар нь чирж явдаг ялангуяа хүчний байгууллагыг үлгэрлэн манлайлж явдаг жамтай даа
    • спорт  2017-09-21 03:07:18
      улс орон чинь спортоор амьдардаггүй юм баттулгаа,дипломат ёс гадаад хэл гээд боловсролдоо анхаар гадаадад улсаа төлөөлж очоод битгий шараа болоод бай
  • irgen 2017-09-20 21:29:22
    Zov gej bodoj bna. chaddag gants um baival teriigee hiih ni zov.
  • Гончиг 2017-09-20 11:12:39
    бүх спорт үндэсний баатар гэнэ үү тэнэгтэж өгч бнаа спорт хорооны дарга байвал л яг таарсан нөхөр бна даа
  • zochin 2017-09-20 09:58:39
    sport yahvee. ail bur orlogotoi bolmoor baina.
  • Mongol 2017-09-20 08:46:36
    Аймаар олон алтан медаль аваад байвал Монгол улс ёстой аймаар хөгжинө дөө. Ер нь бүгдээрээ ажлаа хаяад их спортод аймаар орцгоож улсаа аймаар хөгжүүлье
  • Билгээ 2017-09-20 07:57:10
    Гах гах, Женкогийн ганц чаддаг юм, мэргэжлийн ажил нь юм даа. Одоо бүх сургуулиудаа хаагаад жүдогийн академи олноор нь нээх хэрэгтэй.
  • эмэгтэй 2017-09-20 07:35:20
    тэр спортлог нөхдүүд чинь эхээс төрнө баттулгаас төрөхгүй биздээ ерөнхийлөгч ард түмний эцэг юм болохоороо ард эмэгтэйчүүддээ нэг нэг олимп дэлхийн аварга хайрл...
    • ok 2017-09-20 07:38:30
      arhi bitgii uu. bitgii baar hes!!! huuhduudee zav garga. bulgan deelniihee orond nom huvtsas, hool av. Tegvel oK!
  • зочин 2017-09-20 07:19:56
    Бүгдийг бөх болгох ажил битгий л хийгээрэй дээ ерөнхийлөгчөө, спортын гаж хөгжилтэй манайд л гэхээс бусад газар бол ямар ч төрлийн бөх топ спортод тооцогддоггүй...
  • Balai Genco 2017-09-20 07:10:46
    ene balai Genco ingeed l ulsad gai bolohgui SPORT yariad suuj baival taarna
  • Дэлдэгч 2017-09-20 06:50:01
    Еронхийлегчее та ундэсний баатар цолыг хайрт тамирчиддаа харамгуй хайрлаарай. Ард тумэн чинь бугд л санал нэгтэй хусэж байгаа.