Бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн үүсч байгуулагдсаны түүхт 40 жилийн ой ирэх сарын 05-08-ны өдрүүдэд тохиох юм.  
 
Ойн баярыг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын дунд Өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олны санаачлагаар барьж ашиглалтад оруулсан “Аврагч” спорт заалны нээлтийг хийх юм.
 
Гал унтраах техникийн олон төрөлт спорт холбооны “Клуб”-уудын хоёр дах удаагийн аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Хойд бүсийн “Алтангадас”, төвийн бүсийн “Од”, баруун бүсийн “Алтайн бүргэд” клубын 2017 оны бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний байрт шалгарсан нийт 46 тамирчин, урилгаар Улаанбаатар “Ган дуулга” клубын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид, Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн баг, Залуучуудын шигшээ багийн тамирчид оролцох аж. 

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albaker 2017-09-21 08:25:11
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...