
Украины чихрийн экспорт 2014-2016 онд эрс унасан. Тэгвэл энэ оны эхний хагас жилд тус улсын чихрийн экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өсчээ.
Ийнхүү экспорт өссөн нь Оросын зах зээлийг алдсаныхаа дараа шинэ, олон улсын зах зээлд чихрээ нийлүүлэх болсонтой холбоотой юм байна. Шинжээчдийн үзсэнээр Украины чихэрчдэд хамгийн таатай зах зээлийн тоонд Монгол Улс багтжээ. Түүнчлэн Казахстан, Беларусь, Молдав, Туркменистан, Азербайжан, Гүрж зэрэг ТУХН-ийн орнууд, Польш, алс холын Иракийг ч таатай зах зээл гэж харж байна.
Энэ тухай Украины Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Экспортыг дэмжих төвийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Өглөөний сонин