У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, гэж үү

Хуучин хувьсгалын тухай магтан дуулах биш, шинэ хувьсгал хийх хэрэгтэйг сэхээрэх цаг ирж. Хувьсгал гэхээр дайтаж байлдаад, бие биенээ хөнөөхөд уриалж байна гэж бүү мунхаглаарай. Дээдэс суудлаа олохоо байсан, тэдний хэрүүл тэмцлээс болж төрийн өрх дэрвэсэн энэ цаг үед жинхэнэ эх орончийг тодруулан түүгээр төр жолоодуулсан хувьсгалыг хийх цаг ирж. Өөрөөр хэлбэл Монголын төрд шинэ хувьсгалыг хийхгүй бол МАН-ын толгой ч, АН-ын толгой ч ялгаагүй ялзарсан байна. Өнгө, мөнгөний төрөөр дамжиж орж ирсэн ялзрал шат шатныхаа албан тушаалтнуудад үйлчилж эхлээд удсаныг харсаар, дуугүй өнгөрсөөр олон жилийн хөгжлийн үр жимсийг хүртэх боломжоо ч алдсан.

Зөвлөлт холбоот улс задрахтай зэрэгцэн Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж ардчиллын жим дагасан. Тухайн үед Монголтой нэг гараанаас гарсан олон тооны улс өнөөдөр хөгжил дэвшлээрээ дэлхийд гайхагдахад хүрч байна. Хамгийн захын жишээ Казахстан улс өнөөдөр ямархан хөгжил дэвшилтэй байгааг хар. Манайх тогоон дотроо хагаралдсаар урагшаа ахисан ч юмгүй, төрийн толгойд гарсан хөрөнгөтэй цөөнхөө “тэжээсээр” ирлээ. Ард түмнийхээ халаасыг ухаж хөлжинө гэдэг, хар захын халаасны хулгайчаас ч дор юм. Авилгачид, өнгө мөнгөний шуналтнууд хаана гарсныг Засгийн газар огцрохын өмнөх үйл явдлаас бид тод харлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх хэрхэн худалдагдахыг ч үзлээ. Үнэнийг хэлэх эрүүл сэтгэлгээт сэтгүүлчдийн маань хэвлэн нийтлэх эрхийг худалдаж авч байна гэдэг том асуудал шүү!!!

Шударга нийгэмд, эрүүл сэтгэлгээтэй амьдрах хүсэл эрмэлзлийнхээ төлөө тэмцэгч тэр бүр тааралдахаа больж байна. Тиймд л төрд хувьсгал хэрэгтэй болж таараад байгаа юм. Дээдэс суудлаа олчихвол, ард иргэдийн гүйдэл аяа дагаад засарчихна. “Мэргэжлийн” гэж өөрсдийгөө тодотгон овоглосон Засгийн газрын халааг авах хүмүүсийг нийгэм анхааралтай ажиж байна. Ерөнхий сайдад олон хүн нэрээ дэвшүүлж, зарим нь өөрийгөө  эчнээгээр  сонгочихоод дарцаглаж яваа.  Гэхдээ  тэдний  хэн нь, яагаад ч биш. Нэр  ч бичигдэж дуулдаад байгаа хүмүүс дунд хааяа дурдагдаад, зорилготойгоор /хэн нэгний бодлогоор/ хасагдаад яваа нэг нэр бий. Тэр бол мэдээж Ухнаагийн Хүрэлсүх. Энэ эрхэм төрд хийх шинэчлэл, хувьсгалын эхлэлийг тавьсан. “Хаан шалдан явна” гэж хашхирах зоригтон үгүй болж, мөнгөтэй нэгний өмнө тэргүүн гулдайлгах болсон энэ үед “мэргэжлийн” Засгийн газар яагаад огцрох ёстойг тэрээр зарлаж, үнэн мөнийг нь олон нийтэд таниулсан. Хууль хэнд үйлчилдгийг ч бие дээрээ туршиж олон нийтэд харууллаа. Амь насаа шударга үнэний төлөө золихоос ч айсангүй.

Түүнийг гүтгэсэн, доромжилсон, ганцааран руу нь олуулаа хуруу гарган чичилсэн. Үнэн хэрхэн ялдгийг харин үзүүллээ. МАН доторх шунал булхайг нээж задалж харууллаа. Монголын хувь заяа хаашаа хөтлөгдөж байсныг таниулж, буруу замналыг түр саатууллаа. Одоо харин У.Хүрэлсүхэд шинээр Засгийн газар байгуулах  эрхийг өгч байж гэмээн төрд шинэчлэл хийх хувьсгалаа тэрээр өрнүүлнэ. Тэгж гэмээн Төр цэвэршинэ. Шударга, зөв алхмыг тэр хүн зоригтойгоор хийж чадна. Түүнийг мэргэжлийн Засгийн газрыг огцруулах эхлэлийг тавиагүй бол хэн нь ч үл дуугаран, мөрөө харан гэлдэрсээр 2020 онтой үлгэн салган залгах байлаа. Төрийг эмх цэгцтэй, ард иргэдийн төлөө ажиллах чадвартай байлгах л хамгийн чухал.  Түүнээс бие биерүүгээ харж, бие биенийхээ халаасыг зузаалахын төлөө ажилладаг сайд нартай Засгийн газар хэрэггүй гэдгийг мэргэжлийн Засгийн газрын сайд нар ч тэр түүний өмнөх АН-ын Засгийн газар ч тэр батлаад өглөө.

У.Хүрэлсүхэд бусдаас давуу чанар олон бий. Түүний дотроос бусдыг удирдах, бусдад үлгэрлэх, шударга зарчимч, шаардлага өндөртэй чанар нь илүү товойж харагддаг. Тэр цэргийн хүн учраас андгай тангарагийн учир начрыг сайн мэднэ. Төрийн сайдын андгай ч, эр цэргийн андгай ч нэгэн чигт өргөгддөгийг ухамсарласан хүн. Нийгмийн дэмжлэг түүнрүү чиглэж буйг бүгд харж байна. Яг одоо л У.Хүрэлсүхэд төрийн жолоог даатгая...

З.Говьсайхан
Эх сурвалж: Breakingnews.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АЯНГА 2017-09-29 02:44:22
    Аянга Улс орон сөхөрсөн байгаа үед цэрэг эрс л эцсийн найдвар байдаг. Хүрэлсүхээс өөр улс орноо босгож ирэх хүн даан ч харагдахгүй байна. Яагаад гэвэл, цэрэг х...
  • Зочин 2017-09-22 23:21:07
    Хурэлсух л биш шуу.Ээ базарвааны хум пад.Цаадах чинь морь унасан толгойгуй хун шуу дээ
  • тулга 2017-09-22 15:04:46
    Шадар сайдаа голоод Еренхий сайд руу улайраад байгаа хурэлсухийг одоо албан тушаал эрх мэдлийн хэт солиорол гэхээс еер юу гэхэв. хурэлсух бутэхгуй шуу.
  • Насан 2017-09-22 06:55:46
    Сэрээч ээ, санаач ээ. Хүрэлсүхийг тавьж нам, улсаараа тоглуулах гээд байгаа юм уу. Ө.Энхтүвшин намын даргаас огцорсон хүн шүү дээ.
  • ккк 2017-09-21 04:20:14
    Боловсролгүй ерөнхийлөгчтэй Цэргийн ерөнхийгийн согтуу сонсогч Ерөнхий сайдтай улс болох нь дээ Ямар ард түмэн байна тийм удирдагч байна гэж,,,,,,,,,,,,,,,ккк...
  • Цнд  2017-09-21 04:07:27
    Шанаа өгдөг хүн өнөөгийн завхарсан төрд хэрэгтэй шүү. Хүрэлсүх болох ёстой учраас ес болно. Бүгдэд нь шанаа өгсөнч.яадгийм
  • зочин 2017-09-21 03:37:55
    Тэр бас урвах хөрвөх, хор найруулах, хүн шанаадах өндөр чадвартай.
  • Urvagch demii 2017-09-20 21:34:34
    Manai eronhiilogchiin ene media gar holiig ni tasdahgui bol uls orond mon ch gai boloh um bna. Togtvortoi yavj bgaa umiig busniulaad bna.
  • Зочин 2017-09-20 08:23:38
    Нямдорж,Хүрэлбаатар аль нь ч хэрэггүй. Одоо энэ ороныг хөгжүүлэх хүн л хэрэгтэй. Энэ 2 хүн хичнээн жил төрд суулаа хийсэн гийгүүлсэн юм хаанаа байгаа юм.
  • ytj 2017-09-20 07:20:23
    бид ямар сонгох бишдээ гэхдээ яг л баттулгын замаар явж байна ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн нэг иймэрхүү нийтлэл тэр нэг махчин шиг царайтай эмэгтэй бичээд ...
  • bn 2017-09-20 06:42:45
    ene hereggui e. huduu aimguudad ajil hiij chadadgui ajil nuraaj bga humuusiig umuurch ajlaas ni gargadgui hun. iim hun yaj uls orniig avch yavahevdee.
  • Зочин 2017-09-20 06:21:37
    Ерөнхий сайдаараа хурдан Хүрэлсүхийгээ гаргаачээ. Авилгалаас биш ардаас төрсөн Ерөнхий сайдтай болмоор байна.
  • бб 2017-09-20 05:44:29
    алим модноосоо хол ундагүй
    • Бямбаа 2017-09-20 06:22:27
      Хүрэлсүх бол модноос унах алим биш. Харин алимны мод. Тэр төрд үр жимсээ өгөх хэрэгтэй хүн
  • Иргэн 2017-09-20 04:54:47
    ЕС болоход ард түмний дэмжлэг хэрэггүй, магтах ч, муулах ч шаардлагагүй, бид сонгохгүй шүү дээ.
  • Zochin 2017-09-20 04:50:31
    Манайд их байгаа байхаа
  • Zochin 2017-09-20 04:50:11
    Манайд их байгаа байхаа
  • Топор 2017-09-20 04:15:10
    Топор ажиллагаа явуулаад байна даа
  • ГАНЦХАН ЖОР БИЙ 2017-09-20 04:15:09
    МАНАЙХ ШИГ ЖИЖИГ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД НЭГ ИХ МУНДАГ БОЛОВСРОЛ ЭНТЭР ХЭРЭГГҮЙ ГАНЦХАН ХӨГЖҮҮЛЬЕ ГЭСЭН ЧИН СЭТГЭЛ Л БАЙХАД БОЛНО ТЭР НЬ ХҮРЛЭЭ ХҮҮД БАЙНА УУ?...
  • Үнэн хаана байна 2017-09-20 04:11:30
    Энэ хүн шинэчлэл хийж чадна шүү
  • Ганболд 2017-09-20 04:09:00
    Манай намд энэнээс өөр ерөнхий сайд хийх хүн олдноо. Нэр муутай хүн
  • ТӨРӨӨ 2017-09-20 04:03:27
    ЭНЭ НӨХӨРИЙГ НАСААР ШОРОНД ХИЙЖ ТӨРӨӨС ИДСЭН БҮХ МӨНГИЙГ ХУРААЖ АВААД ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ХЭРЭГТЭЙ
  • Зандраа 2017-09-20 03:55:33
    Хүн зоддог нүддэг ажил байвал Топор таарах байх. Түүнээс бусад юманд бол үнэхээрийн хэрэггүй нэгэн мудак л даа.
  • иргэн 2017-09-20 03:52:46
    Намаас дээгүүр улс орноо боддог хүн хэрэгтэй.Хүрэлсүх мөнгө төгрөг, элдэв зүйлтэй холбогдож байсан.Одоо ард иргэдийнхээ төлөө зүтгэх цаг нь болсон.
  • man-yg uzdegguy khun 2017-09-20 03:32:15
    namaasaa urwasan geed l baykh yum , man chini baakhan khulgaychdyn buleglel bolchikhson bayna shuu dee , iim yumnaas urwana shuu dee
  • zochin 2017-09-20 03:30:01
    mongol khun diktaturyn dor l yum khiiji , shudraga baiji , awilgaguy baiji chadna
  • irgen 2017-09-20 03:29:07
    Tiim shuu. ene hunees uur songolt bhgui ee
  • irgen 2017-09-20 03:19:16
    hurelsuh bish hun yagd gevel huviin zan muutai deerelhuu udirdah hun bishee
  • Бишээ 2017-09-20 03:17:05
    Намаа худалдсан урвагч шаар шүү дээ.
  • Erdene 2017-09-20 03:11:47
    Энэ балай новш хаанаас яаж мөнгөтэй болсоноо эхлээд тайлбарлачих түрүүний бөөс толгойд гарна гэдэг шиг юм болохнээ
  • Мөнх 2017-09-20 03:09:56
    Цэргийн дэглэм тогтоох гээд байгаа юм уу.