УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн албан бичигт хариу өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр илгээсэн. Тэгвэл  УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн албан бичигт хариу өгсөн байна. 
 
Хариу албан бичигт “Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүдэд даалгасан. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна.
 
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-т зааснаар Улсын Их Хуралд олонхийн суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах нь Таны бүрэн эрхэд хамаарч байна. Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Намын Бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу ердөө 6 хоногийн дараа товлогдсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн.
 
Иймд Үндсэн хуулийн дээрх заалтын хүрээнд Ерөнхий сайдаар томилуулах саналыг албан ёсоор хүлээн авсны дараагаар чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг Танд үүгээр уламжилж байна” гэжээ.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TULGAA 2017-09-20 09:30:56
    Hereldhee boliod ulsdaa ashigtay um hiimeer umdoo. Bodlogoo niiluuleed uragshtay l baimaar bna da. Bienee baalah, basah, muulah bol amarhan.
  • ддд 2017-09-20 07:41:43
    харин ч даруу юм аа
  • Hurlee 2017-09-20 05:26:40
    Монгол минь тайван юмаа
  • Bagsh 2017-09-20 05:10:42
    Goe harilt ugchee
  • irgen 2017-09-20 03:55:41
    budnii tatvarin munguur tsalinjuulagdaj baigaa nuguu l yavtsgui olon zuvluhuud n heruul udej baigaad amandaa alagduulav. Orkstan
  • Myagaa 2017-09-20 03:40:01
    Mie unah tsag ni boljee. Argaa barjee, ene hun
  • Мангар Баттулга мон доо 2017-09-20 03:38:25
    Энэ Баттулга мангар чинь олон жил УИХ сайд дарга хийчхээд ажлаа мэддэггуй мал юм аа. Юу хулгай хийхээ бодно уу гэхээс тумний ажлыг бодох биш чадах ч биш Мангар
  • zochin 2017-09-20 03:33:41
    mongol khun l mongolyn tuluu sanaa zowno shuu dee
  • монгол хүн 2017-09-20 02:41:19
    Өөртөө хамаагүй юманд битгий сарваганаад бай. Чи мэдэхгүй,би мэддэг юм гэж байх шивдээ
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах