Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог гэх ардын зүйр үг бий. Гэтэл эцэг эхийн өгсөн нэрийг Иргэний бүртгэлийн ажилтнууд дур зоргоороо өөрчилдөг болжээ. Тухайлбал, Бат-Амгалан гэх нэрийн Батамгалан, Сүлд-Эрдэнэ гэх нэрийг Сүлдэрдэнэ гэх мэтээр бичиж байна. Нэг үгээр Монгол хэлний шинэ дүрмийг Иргэний бүртгэлийн ажилтнууд “зохиосон" нь энэ.
Монгол хэлний зөв бичих дүрэмд “Хоёр үгээс бүтсэн оноосон нэрийн хоёр дахь үг нь эгшгээр эхэлсэн бол хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг том үсгээр эхэлж бичнэ” гэдгийг тов тодорхой заачихсан. Энэ дүрмийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн бүр мэдэж байх ёстой. Гэтэл дээд боловсролтой гэгдэх Төрийн албан хаагчид Монгол хэлний дүрмээрээ "наадаж" суугаа нь харамсалтай. Иймээс Иргэний бүртгэлийн ажилтнуудад тусгайлан Монгол хэлний зөв бичих дүрмийн хичээл зааж, хүний нэрийг зөв бичиж сургах зайлшгүй шаардлагатай байгааг хэлэхэд илүүц юм. Үүнийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд анхааралдаа авах биз ээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн