Т.Пүрэвсүрэн: Цалинг 30 хувиар нэмэх бидний хүссэн хариу биш

Багш нар орон даяар ажил хаях болсон талаар Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны гишүүн, хөгжмийн багш Т.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

 

-Багш нарын цалинг нэмүүлэх тур хорооноос маргааш болон ирэх долоо хоногийн мягмар гарагт орон даяар ажил хаяна гэж мэдэгдсэн. Яагаад ажил хаях болсон талаар тодруулаач?

-Монголын 21 аймаг, есөн дүүргийн багш нар өнгөрсөн сарын 30-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн. Түүний дараа Засгийн газарт багш нарын цалинг нэмүүлэх тухай шаардлагыг хүргүүлж, хариуг нь энэ сарын 15-ны дотор авна гэж хугацааг нь зааж өгсөн юм. Дурдсан хугацаанд шаардлагын хариу ирэхийг бид хүлээсэн. Гэвч хүссэн хариу ирээгүй учраас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, ажил хаялт зарлахаар шийдлээ.

-Багш нарын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар нэмэх тухай Засгийн газрын албан бичиг танайд ирсэн гэсэн. Шаардлагын хариу биш гэсэн үг үү?

-Бидний хүссэн хариу биш. Тиймээс шаардлагын хариу гэж тооцохгүй байгаа. Төлөвлөснийхөө дагуу ажил хаяна. Одоо ажил хаялтыг хэрхэн зохион байгуулах тухай удирдамж, зөвлөмжөө боловсруулж, орон нутаг руу илгээхээр ажиллаж байна.

-Засгийн газар огцорсон байхад түр хорооны шаардлага биелэх боломжтой юу?

-Бид тэмцлээ эхлүүлэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулчихна гэж төсөөлсөнгүй. Гэхдээ төр, засгийн үйл хэрэг тогтвортой үргэлжлэх ёстой. Аль нэг сайд солигдох, эсвэл Засгийн газар огцрохоос үл хамаарч, төрийн “машин” байнгын ажиллагаатай байх ёстой шүү дээ.

Салбарын сайд бидний төлөөлөлтэй наймдугаар сарын 28-нд уулзаж, цалинг нэмэх асуудлаар санал солилцсон. Тухайн үед Сангийн яам. ХНХЯ, БСШУСЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаа амласан юм. Түүнээс хойш 20 гаруй хоног өнгөрчихлөө, асуудал шийдэгдсэнгүй.

-Ажил хаялтад бүх багш нар оролцох уу. Зарим сургуулийн захирал багш нараа ажил хаяхыг хориглосон гэж сонссон юм байна?

-Улаанбаатарын бүх дүүрэг, 21 аймаг, сумдын цэцэрлэг, ЕБС, МСҮГ-ийн багш нар ажил хаяна. Мөн Хөгжим бүжгийн коллеж бидний үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн. Сургуулийн удирдлагуудын зүгээс багш нараа ажил хаялтад оролцуулахгүй гэсэн албан ёсны баримт бичиг манайд ирээгүй байгаа. Яах вэ, аман байдлаар “Манай захирал ажил хаяхыг хориглож байна” гэсэн гомдол ирж байгаа нь үнэн. Зарим аймагт ч яригдаж байгаа. Төр засаг иргэдээ босож ирэхгүй болтол нь хуулиар далайлгадаг гэдгийг мэдэрч байна.

Бүхнийг хуулийн дагуу шийдүүлнэ гэвэл бид хэзээ ч эвлэлдэн нэгдэж, тулгамдаж буй асуудлаа шийдүүлж чадахгүй юм байна. “Улс орны эдийн засаг хэцүү байна”, “төр засаг бүсээ чангал гэсэн шүү” гэж удаан харлаа. Багш нарын цалинг таван жил нэмээгүй. Гэтэл таван жилийн өмнө 500 төгрөг байсан ундааны үнэ одоо 1,300 болсон байх жишээтэй. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцынхаа төвшинтэй уялдуулан жил бур тодорхой хэмжээгээр багш нарын цалинг нэмсэн бол одоо ийм асуудал үүсэхгүй байлаа.

-Гэхдээ танай түр хорооноос шаардаж буй 1.6 сая төгрөгийн цалинг авдаг төрийн албан хаагч Монголд байхгүй шүү дээ?

-Тийм ээ, үнэн. Багш нар өөрсдийнхөө цалинг л 1.6 сая төгрөг болгоно. Бусад төрийн албаныхан цаанаа байж бай гэсэн зүйл ярьж байгаа юм биш. Бид түүчээ нь болж байна Монголчууд 27 жил харлаа. Оюуны хөдөлмөрийг үнэлэхээ больсон. Харин асар их мөнгөтэй, баян хүнийг л хүндэлж байна. Эсвэл морио түрүүлүүлсэн уяач, наадамд барилдаж давсан бөхийг л үнэлдэг болжээ.

Осоржамаа гэдэг хүүгийн фэйсбүүк хуудастаа нийтэлсэн “лайв” бичлэгийг 4-5 мянган хүн үздэг. Гэтэл Шинжлэх ухааны доктор хүний туурвисан маш том бүтээлийг интернетэд нийтлэхэд 500 хүн үзвэл их юм. Монголын багш нар түүчээлж байна. Бидний араас оюуны хөдөлмөр эрхэлдэг эмч, цагдаа гээд бүхий л салбарынхан нэгдээсэй гэж хүсэж байна.

Салбар яамнаас багш нарыг чадвараар нь үнэлж, цалинг тогтоох талаар хэлэлцүүлж байна лээ. Дөрвөн жил сураад, багш мэргэжлийг эзэмшсэн хүн өнөөдөр ямар их ачаалал авч ажилладаг вэ гэдгийг хэн мэдэх юм бэ. Хамгийн доод цалинг 1.6 сая болгож нэмүүлнэ. Тэгснийхээ дараа биднээс чанар шаард. Үнэхээр цалингийн асуудлыг шийдчихвэл муу ажиллах багш байхгүй болно.

-Багш нар ажил хаялаа гэхэд Засгийн газрын бүх сайд нар үүрэг гүйцэтгэгч болсон энэ үед хүүхдүүд хохирох юм биш үү?

-Онц шаардлага гарсан үед багш нар программаараа хичээлээ нөхчихдөг. Онлайнаар хүртэл групп болгоод хичээлээ нөхөх боломжтой. Бид шавь нараасаа уучлал гуйна, гуйхаас ч аргагүй. Гэхдээ нэг эсвэл түүнээс олон цочроо өгөхгүй бол болохгүй нөхцөл үүссэн. Шавь нартаа бид бүх амьдралаа зориулж яваа. Явсаар ч байх болно. Гэхдээ ард амьдрал, үр хүүхэд минь бий шүү дээ. Шавь нараа ойлгоно гэдэгт найдаж байгаа.

-Багш нарын тэмцлийг улс төрийн зорилготой гэж харах нэг хэсэг байх шиг. Та тайлбар өгөөч?

-Ийм яриа гарах вий гэдгийг огт тооцоолоогүй юм биш. Зарим улстөрч- ирж уулзаж, дэмжиж буйгаа илэрхийлж байсан удаатай. Бид ямар ч гишүүнийг дуудаагүй, өөрсдөө л ирсэн. Олон л яриа гарч байна. Гэхдээ аль нэг бүлэг фракц, улстөрчийн хийж буй улс төрийн золиос болохгүй гэдэг байр суурьт баттай зогсож байгаа. Яах вэ, зарим багш нар сэтгэлийнхээ хөөрлөөр тэр гишүүн нь БСШУС-ын сайд болчихвол дээр биш үү гэх мэтээр нэр зааж, нийгмийн сүлжээнд пост, сэтгэгдэл бичиж л байдаг. Хувь хүний л бодол.

Гэхдээ Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны зүгээс аль нэг улстөрчийг нийгмийн сүлжээнд илт дэмжиж, лоббидсон зүйл байхгүй гэдгийг хатуу хэлье. Бид хэний ч талд орохгүй. Бидний ард 40 орчим мянган багш бий. Шинэ Засгийн газарт хэн сайд болох нь бидэнд хамаагүй. Гагцхүү бидний төлөө зүтгэж чадах, зовлон жаргалыг нь мэддэг, мэргэжлийн л хүн байгаасай гэж хүсэж байна.

-Хоёр удаа ажил хаясан ч, үр дүн гарахгүй өнгөрвөл яах вэ. Дараагийн шатны арга хэмжээ чинь юу вэ?

-Нэг удаа ажил хаяхад, ядаж нэг хоёрынх нь “чихний бөглөөс” гарах болов уу. Монголын багш нар 200 ам.долларын цалинтай. Аргаа барахдаа цалингүй ажил хаяж байна гэдгийг дэлхийд харуулна, цочроо өгнө, мэдрүүлнэ. Энэ үед байгуулагдсан ажлын хэсэг нь бидэнтэй хэлэлцээрийн ширээний ард суухгүй юм бол энэ сарын 26-нд дахиад л нөгөө ядарсан багш нар нь цалингүй ажил хаяна. Дараагийн шатанд Арбитрын шүүхэд гомдол гаргана.

Ажил хаялтыг хуулиар зөвшөөрөөгүй, гэхдээ бас хориглоогүй. Бидний асуудлыг төр засгаас огт шийдэхгүй юм бол тэмцлийн эцсийн хэлбэр буюу хугацаагүй ажил хаяна. Гэхдээ тийм байдалд хүргэхгүй байх гэж найдаж байгаа. Бид наймдугаар сарын 18-нд л ажил хаяхаа мэдэгдсэн, одоо хүртэл хаяагүй л байгаа биз дээ. Багш нар ажлаа, шавь нараа, эцэг, эхчүүдээ хүндэлсэн. Тэглээ гээд төр, засгийн “чихний бөглөө” гарахгүй байна шүү дээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saihnaa 2017-09-21 11:37:18
    Bagsh nariin ur chadvar odoogiin avch bui tsalindaa ch hurehgui baigaa sh dee
  • арай 2017-09-21 11:04:02
    та нар улсынхаа эдийн засгийг мэддэг үү?та нар 1,2 тэрбумыг залгичахаар бусад нь яах болж байна.Улсаа бүр мөсөн сүйрүүлчихээд харийнханд бөгс рүүгээ өшиглүүлээд...
  • Иргэн 2017-09-21 01:27:21
    Чадвартай нь хувийн сургуульд хөдөлмөрөө үнэлүүлээд багшилж байгаа. Бусад нь цалиндаа таарсан дунджууд. 30% нэмэхээс илүү яалгах гээ вэ? дагаад эмч цагдаа дарга...
  • багш 2017-09-20 10:17:27
    Нүцгэн шахуу өлөн хоосон ходоотой хиртэй хувцастай автобусны мөнгөгүй халтар БАГШ та нарын хүүхдүүдэд эрдэм заана гэхэд сайхан байх уу Адилхан идэж ууж амьдарна...
  • бат 2017-09-20 07:12:40
    Эрх хүүхэд эцэг эхээ зовоож түрүүвчинд байхгүй мөнгө нэхдэгтэй ижил асуудал. БАГШ нар нь БАЛАЙРЧИХСАН. Хаанаас байхгүй мөнгө олох вэ дээ.
  • Irgen 2017-09-20 07:06:45
    Demjij baina. Huviin hevshliin bid nar tur zasgiin ajilgui olon darga, said narig tejeehgej tatvar tuldgui. Ene bol buh salbart hamaatai asuudal.
  • БАГШ 2017-09-20 05:50:56
    БАГШ НАР ИЙМ БАЙХААР УЛС ЯАЖ ХӨГЖИХ ВЭ. БАГШ НАР ЗАХИРАЛТАЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ХИЙДЭГ. ГЭРЭЭНД ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ БИЧИГДСЭН БАЙГАА. ЦАЛИН БАГЫГ МЭДСЭЭР БАЙЖ ГЭРЭЭ ...
    • БАГШ 2017-09-20 05:51:43
      БАГШ НАР ИЙМ БАЙХААР УЛС ЯАЖ ХӨГЖИХ ВЭ. БАГШ НАР ЗАХИРАЛТАЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ХИЙДЭГ. ГЭРЭЭНД ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ БИЧИГДСЭН БАЙГАА. ЦАЛИН БАГЫГ МЭДСЭЭР БАЙЖ ГЭРЭЭ ...
  • Зочин 2017-09-20 05:33:51
    Монголын боловсрол дэлхийн боловсролоос 20,30 жилээр хоцрогдоод байхад цалин нэм гээд байх юмаа. Үхэр багш нар юмаа... тэнэг
  • Mongol zaluu 2017-09-20 05:23:18
    Davarsan nohoinuudiig ajlaas n hal
  • zochin 2017-09-20 05:02:27
    Yg vnen ur chadwaraas ni hamaarch tsaling ni togtooh heregtei . oorsdiigoo bagsh gedgee medehgvi uhamsargvi bagsh ochnoon bna .
  • Xaxa 2017-09-20 04:49:12
    Zasgiin gazar sul baina zoruuleed bagsh naraas shalgalt avaad tuvshing no togtoogood ogoh hetegtei
  • Boli 2017-09-20 04:27:41
    Davartsn yu ch hiisengui ulsuudin tsalin nemj yadin 10jildee lav yu ch suraagui
  • а 2017-09-20 04:16:52
    Төрийн сургуулийн багш нарын мэдлэг үнэхээр инээдэмтэй сайн сурагчаас дор байж юун их мөрөөдөлтэй юм бэ. Эхлээд ур чадвараа дээшлүүл. Дараа нь боломжтой зүйл яр...
    • гэрэл 2017-09-20 09:04:39
      Тэгвэл авилга луйвраар баяжсан бичиг ч мэдэхгүй шахам дарга нараа ингээд доромжлооч. Тэд л ийм сэтгэгдэл хөлсөөр бичүүлж байгаа нь яалтгүй үнэн,
  • Зочин 2017-09-20 04:09:15
    багш эмчийн цалинг шүүгчийн цалинтай адил болгоё. я лгаварлан хандаж болохгүй. адилхан төрийн албан хаагч
  • Zochin  2017-09-20 04:02:18
    bolovsrol chadvar medleg muutai bagsh nariin tsalin nemj yaddag bna. bie otorlood suudag xvmvvs chin bagsh nar shvv. tuwshin togtox shalgalt awch tsalin xuwi ...
  • bayar 2017-09-20 03:19:40
    sain bna bagsh nar. zaaval amjiltand hureerei.
  • Бат 2017-09-20 03:10:29
    Естой даварч байна аа та нарын цалинг ихээр нэмэх боломж одоо байна уу ёстой улс төр эдийн засгийн мэдлэг муу гэдгээ харуулах шив
    • зочин 2017-09-20 09:08:28
      Чи тийм улс төр, эдийн засаг сүрхий мэддэг юм бол наад 76 ямаандаа хичээл заагаад, улсаа босгоод ир. Хоосон толгой их мэдэмхий гэж хөөрхий дөө чи
  • Баасан 2017-09-20 03:09:53
    Ичиж амьдрах сайхан шүү. Та нар бүтээгдэхүүнээ эргээд нэг хар даа. Үнэхээр сургах гэсэн сэтгэлтэй багш байхгүй байна. Нэг улс төрийн хүчин юм уу гадаадынханы га...
    • зочин 2017-09-20 09:12:58
      4хүүхэд болон 40 хүүхдэд хичээл заах хоёрын ялгааг чи бодоод гаргаад ир. Бодвол чи ч гэсэн сурагч байсан байлгүй дээ ичээч
  • bagsh nart 2017-09-20 03:03:13
    iim undur huwiar nemne gdg tom hariutslga ur dun ta buhnees shaardaj bna. odoo ued ingej ih nemdeg alban gazar baihgui shuu. bidnii tsaling 10% ch gsn nemesei.
  • Bi 2017-09-20 02:39:34
    Bolno za. Avahaas uur um medehgui bagsh nar sh dee. Hunii huuhdiig yalgaj surgadag.
  • охгх 2017-09-20 02:37:59
    Багшийн цалинг-н доод хэмжээ гэж түүхэнд бхгүй,т-м шаардлага ч тавиагүй, ийм сул боловсролтой түшээд олон бгаа тул БАГШ нарын тэмцэл-г хязгааргүй үргэлжилнэ шүү...