Францийн цэргийн хүчин Исламын зэвсэгт дайчидын байрлалыг бөмбөгдлөө
BBC агентлагийн мэдээлснээр Ням гаригийн өглөө Мали улсын Эссакэйн мужийн Тимбукту хотод орогнож байсан Исламын зэвсэгт дайчдын байрлалыг Францийн цэргийн хүчнийхэн бөмбөгдсөн байна.
НҮБ-ын мэдээлснээр энэ бус нутагт Аль Кайда бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэжээ. Өнгөрсөн сард зэвсэгт этгээдүүд Тимбукту хотын нисэх онгоцны буудлыг пуужингаар харвасан юм. Мали улсын хойд хэсэгт орогносон Аль Кайда бүлэглэлтэй холбоотой зэвсэгт этгээдүүдийг устгах зорилгоор Франц улс өнгөрсөн жилийн нэг сард Малид цэргээ оруулсан.  

Франц улс жихадын зэвсэгт бүлэглэлүүд, исламын дайчид, Туарег омогийн салан тусгаарлагчдын үйл ажиллагаа идэвхижсэнтэй холбогдуулан цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх тухай зарлаад байгаа юм.
Одоогоор Туарег омгийн салан тусгаарлагчидтай гал зогсоосон байгаа бөгөөд цаашдын үйл ажиллагааны талаар талууд Алжир улсад хэлэлцээ хийж байна.
Uno
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.