Алт тушаалт 1.1 тонноор өсчээ

Монголбанк энэ оны есдүгээр сарын 01-15-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 1.4 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.1 тонноор өссөн үзүүлэлт юм.

Алт тушаалтын нийт дүн оны эхний есөн сарын байдлаар 13.6 тоннд хүрээд байна.

Монголбанкинд алтаа тушаавал алт олборлогч байгууллага, иргэд ашигт малтмалын нөөц ашигласны  татвар 2.5 хувийг төлдөг бол экспортолсон тохиолдолд үүнээс хоёр дахин өндөр татвар төлөх юм.

Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алтны дундаж агуулга 85.0 хувь байдаг. Тиймээс алтыг олон улсын зах зээлд борлуулахад 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Гадаадад алтыг цэвэршүүлэхэд алтны экспортын татвар, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал гардаг.  Харин  Монголбанканд алтаа тушааснаар Лондонгийн үнэт металлын захын үнээр эрсдэлгүй, бусад нэмэлт зардалгүйгээр алтаа худалдах боломжтой юм.

Монголбанкинд алт худалдах нь Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулах ач холбогдолтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.