Оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Хөдөлмөрийн ордны хурлын танхимд
08:30 цагт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж зөвлөмж боловсруулах, туршлага солилцох хэлэлцүүлэг болно.

Монголын архитекторуудын эвлэлийн байранд
09:00 цагт: МЭНДИЙН ТӨВҮҮД, КЛИНИКИЙН ЭМНЭЛГИЙН АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдэвт зөвлөгөөн болно.

АШУИС-ийн байранд
10:00 цагт: Монгол дахь Европийн эмнэлэгийн анхны эмчийн 140 жилийн ойн баярт зориулан Дэлхий эмч Нарын терроризмын аюулын эсрэг, шинжлэх ухааны практик бага хурлыг зохион байгуулна.

БОАЖЯ-ны "Хаан танхим"-д
11:00 цагт: БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, яамны бусад холбогдох албан тушаалтнууд болон НҮБ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: Монголын нам бус иргэдийн холбоо, Хариуцлага үүрэх иргэдийн хөдөлгөөн, Оюутан залуусын төлөөлөл хамтран "Төрийг цэвэрлэхийн төлөө залуус нэгдэж дуу хоолойгоо хүргэж байна" хэвлэлийн хурал зарлалаа. Тэд дуулиан тарьсан 60 тэрбумын хэрэг болон оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд
11:00 цагт: Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс “Эх орны хөгжил үндэсний үйлдвэрээс” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: Зорчигч тээврийн нэгтгэлээс тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээлэлд албан ёсоор тайлбар хийнэ.
12:00 цагт: Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд тус суманд хууль бусаар уул уурхайн олборлолт хийх гэж байгааг эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандлаа.
 
Live conference center төвд
11:00 цагт: цагаас Баянгол дүүргийн 15-р хороо болон 20-р хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Баянгол дүүргийн удирдлагуудад асуудлаа удаа дараа тавьж ирсэн ч ямар нэгэн шийдвэрт хүрээгүй гэж мэдэгдэж байна.
12:00 цагт: Мэргэжлийн хяналтын орон тооны бус байцаагч нарын хууль бус албан шаардлага, дүгнэлтээс болж иргэн Б.Батдэлгэр хэрхэн хохирч буй талаараа мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Монгол хүүхдүүд багаасаа гар утас, телевиз, компьютер зэрэгт хэт дэлгэцийн хамааралтай болсноос төлөвшил, оюун санаа, ухамсарт нь өөрчлөлт орох муу үр нөлөөтэй байгаа талаар судлаач П.Шүр-Эрдэнэ хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 600 хүүхдийн дунд судалгаа явуулжээ.

12:00 цагт: Баянгол дүүргийн 3-р хороо Хараагүйчүүдийн 90 айлын орон сууцны түлхүүр гардуулах нээлтийн арга хэмжээ болно.

МҮЭХ-ны байранд
12:00 цагт: Багш нарын шаардлагын асуудлаар Хамтын маргаан эхлүүлэх болсноо мэдээлнэ.

АШУИС-ийн байранд
14:00 цагт: ОХУ-ын их сургуулиудын танилцуулга боловсролын узэсгэлэн болно.

ГХЯ-д
14:30 цагт:  "Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хандивлагчдын удирдах зөвлөлийн 7 дугаар хурал" болно. Хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биате Транкманн, Кргьз улсын эдийн засгийн дэд сайд Данияр Шаршенбекович Иманалиев нар оролцоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.