Төсвийн зөвлөл байгуулах ажил хаана гацав
ОУВС-аас Монголд оруулах санхүүжилтээ зогсооно гэх мэдээллээр улстөрчид бүтэн долоо хоног шоудсан. Төгсгөлд нь албаныхан тайлбар өгснөөр энэ асуудал намжив. Хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа учраас бид валютын сангийн шаардлагын дагуу ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үг. Засаг ч үүрэг гүйцэтгэгчээр ажлаа үргэлжүүлсээр байна.

2012 оны эхээр Засгийн газрын өр 5.2 их наяд төгрөг байсан баримт бий. Тэгвэл 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 19.4 их наяд төгрөгт хүрч 14.1 их наяд төгрөгөөр өссөн. Тухайн оны төгсгөлд бараг 22 их наяд төгрөгт хүрснийг мэдэж байгаа. Улмаар Монгол Улс өрийн хямралаас үүдэн эдийн засгийн хямралд өртөж, улмаар  ОУВСаас тусламж гуйхад хүрсэн.  ОУВС-тай хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол улс 3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авч байгаа.
 
Төсвийн зөвлөл нь  улсын төсвийн боловсруулалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй байх юм. 
 
Иймээс эрх баригчдад сахилга бат чухал шаардлагатай гэдгийг валютын сангийн дуулгаж байна. Жил жилийн төсөв батлах үеэр гишүүд тойрогтоо зарцуулах нэрээр тэрбум тэрбум төгрөгийг батлуулдаг. Харин энэ байдалд валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэн өдрөөс цэг тавихыг үүрэгдсэн.  Ингэхдээ валютын сангаас Засгийн газарт Төсвийн зөвлөл гэдгийг байгуулах шаардлага тавьсан. Төсвийн зөвлөл нь  улсын төсвийн боловсруулалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй байх юм. Мөн УИХ-ын гишүүд Засгийн газраас буюу Сангийн яамнаас өргөн барьсан, төсвийн төсөлд дураараа өөрчлөлт оруулдгийг зогсооход үр дүнгээ өгөх аж. Нэг үгээр хууль боловсруулагчид төсөв батлахын өмнө өөрийн тойрогт аль болох илүү мөнгө хуваарилах санаархлыг үгүй хийнэ.  УИХ-ын гишүүд улсын төсөвт нэмэлт зардал суулгах бол өөр нэг зардлыг танах шаардлага тулгарна гэсэн үг юм. Ингэснээр төсвийн алдагдлыг бууруулах боломжтой аж.
 
Энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд академич, экс улстөрчид, төрийн болон хувийн хэвшлийн шинжээчид багтаадаг туршлагыг гадны улсууд  хэрэгжүүлжээ.

Яг энэ туршлагыг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлсэн зарим улсуудад туршиж үзсэн байдаг аж. Энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд академич, экс улстөрчид, төрийн болон хувийн хэвшлийн шинжээчид багтаадаг туршлагыг гадны улсууд  хэрэгжүүлжээ.

Яг одоо хөтөлбөр хэрэгжүүлж байгаа энэ үед манай улсын хувьд төсвийн тогтвортой байдлаа хангахад Төсвийн зөвлөл чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэвч Мэргэжлийн Засгийн газар энэ Зөвлөлийг байгуулсангүй. Энэ тухай ОУВС-ийн төлөөлөгчид УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай уулзалт хийх үеэрээ дэлхийн зах зээлд түүхий нүүрсний үнэ өссөн нь Монголын экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирч, улмаар төсвийн орлого биелсэн, сайн үр дүнд хүрч байна. Төсвийн орлого давж биелж байгаа нь сайн хэрэг ч төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг онцгойлон анхааруулж байв. Нэг үгээр төсвийн сахилга баттай байх тухай тэд удаа дараа сануулж байна. Иймээс УИХ хийгээд шинэ Засгийн газар 2018 оны төсвийг хэлэлцэж эхлэхээс өмнө Төсвийн зөвлөл байгуулах нэн тэргүүний асуудал болчихлоо.  Нэг үгээр Монгол Улсын хөрөнгө санхүүг баттайгаар манах манаач буюу Төсвийн зөвлөлийг ажлуулж эхлэх шаардлагатай байна.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.