Бөхийн барилдааныг камераар шүүх асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа
Монгол бөхийн барилдааныг дүрс бичлэгээр /камер/ шүүх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ. Сүүлийн жилүүдэд хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж бөхчүүд хохирох, хэн нь түрүүлж унасан зэрэг маргаантай барилдаанаас болж үзэгчдийг талцуулах байдал гарах болсон. Энэ асуудалтай холбогдуулан ийм үед үзэгчид “Бөхийн өргөө”  болон төв цэнгэлдэх хүрээлэнд том дэлгэц тавьж, камераар шүүх санал тавьдаг ч Бөхийн холбоо хүлээж авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн камераар бөхийн барилдааныг шүүх саналыг бөх сонирхогчид удаа дараа гаргадаг. 

Тэгвэл Бөхийн холбоо дээрх асуудлыг анхаарч, энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэгт дараах хүмүүс багтжээ. 

АХЛАГЧ: МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан
Н.Б.Дарга: С.Мөнх-Эрдэнэ /БСШУС-ын яамны мэргэжилтэн/
ГИШҮҮД:
1. Д.Ганхуяг /МҮБХ-ны тэргүүлэгч, улсын арслан/
2. Т.Өсөх-Ирээдүй /"Алдар" СХ, улсын харцага/
3.М.Бөхбат /МЖБХ-ны ЕНБДарга, олон улсын шүүгч/
4.Б.Батзаяа /МХБХолбоо, спортын сэтгүүлч/
5.Р.Галбадрах /МУИС-ийн физикийн багш, доктор, профессор/
6.н.Гантөмөр /"Монгол" HD телеьизийн ерөнхий найруулагч/
7.Я.Цогтсайхан /ТҮ9 телевизийн операторын албаны дарга/
8.С.Шижирбат /"ЕТҮ" телевизийн редактор, спортын сэтгүүлч/
9.Б.Батзориг /"Медиа спорт" ХХК-ний захирал, бөх сонирхогч/
10. Д.Эрдэнээ /бөх сонирхогч/
11.Б.Батбаяр /"Бид Монгол" ХК-ний захирал/
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэнд 2017-09-20 07:11:51
    Санжаадамба аваргыг хэрхэн хохироосноо хүлээн зөвшөөрч. Ганжад хэмээхээс начин цолыг нь хурааж хүчингүйд тооцвол үнэнд нийцнэ
    • иргэн 2017-09-20 14:00:51
      Яг үнэн. Унасан хүнд ерөнхийлөгчийн зарилгаар бөхийн цол өгсөн нь буруу.
  • zochin 2017-09-20 03:40:22
    sudlakh ajlyn kheseg genee . ingekh yamar khereg baynaa? shuud kamerjuulaad l dakhin uzeed l boloo biz dee
  • Бат 2017-09-20 01:14:54
    Монгол бөхөд нэг хоцрогдол бол хөлсөө арчих алчуургүй спорт гараараа арчина зуны халуунд ч хэцүү шүү
  • иргэн 2017-09-19 16:22:21
    Манай засуулчид малгай барьж, камерийн дуран таглаж зогсохоос өөр юм хийдэггүй шүү дээ. Японы засуул шүүгчид, камерийн бэлэн туршлага байна шүү дээ, тэрийг хар
  • иргэн 2017-09-19 15:12:32
    уунд чинь ажлын хэсэг гаргаад байх ямар хэрэг байнаа тухайн барилдааны бичлэгийг тэр дор нь дэлгэцээр харуулж болоод л байгаа биз дээ