Шинэ орон сууцны үнэ нэмэгджээ
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани наймдугаар сарын "Орон сууцны үнийн индекс"-ийн (ОСҮИ) судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа.

Орон сууцны үнийн индексийг 2013 оны нэгдүгээр сараас тооцож эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр  жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ ОСҮИ анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байгаа аж. 

Судалгааны дүнг дараах байдлаар гарсан байна. 

-Орон сууцны индекс 1.01 байна.

-Өнгөрсөн сараас 0.6 хувь өссөн ч өмнөх оныхоос 0.6 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнэ өссөн нь индекс өмнөх сараас бага зэрэг өсөхөд нөлөөлжээ.

-Шинэ орон сууцны нэг метр кв-ын дундаж үнэ 2 сая 91 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх сараас 3.8 хувиар, өнгөрсөн оноос 3 хувиар өссөн дүн юм. Өнгөрсөн сард энэ үзүүлэлт 2 сая 20 мянга байжээ.

Энэхүү судалгаанд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4986 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-09-20 01:17:16
    Орон сууцны үнэ өсөх биш буурах боломж бий аймаг болон бусад газарт хямд л байгаа шүү дээ барилга бол барилга