Манай таван бөх Кемеровог зорилоо

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” олон улсын тэмцээн энэ сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно. 2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга, 65 кг-д Чойдогжамцын Жамсранжав, 70 кг-д Цэрмаагийн Чингэс, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн, 125 кг-д Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ гэсэн таван тамирчин оролцохоор өчигдөр эх орноосоо морджээ. Тэднээс Т.Түвшинтулга, Ц.Чингэс, О.Үйтүмэн гурав Кемеровогоос Якутад болох Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд зодоглох юм байна.

“Шахтерская Слава”-д түрүүлсэн гадаадын шилдэг бөхийг 100 грамм алтаар шагнах бол дотоодын шилдэг бөхийг уламжлал ёсоор “Тоёота” автомашинаар байлдаг уламжлалтай.

Тэмцээнд алдарт бөх Александр Карелин, Артур Таймазов, Арсен Фазаев, Сергей болон Анатолий Белоглазов нар хүндэт зочноор оролцох юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.