“Цэцээ гүний хурд"-ууд тодорлоо

Төв аймгийн зүүн бүсийн есөн сумыг оролцуулсан “Цэцээ гүний хурд-1” хурдан морины уралдаан өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө.

Уралдаанд хязаалан, шүдлэн, даага насны 200 гаруй хүлэг шандас хурдаа сорьсон бөгөөд хязаалан насанд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Н.Дашбатын зээрд морь түрүүлж, аман хүзүүнд Сэргэлэн сумын уяач Э.Энхбаярын данагар хүрэн, гуравт Баянжаргалан сумын уяач Б.Дашбаатарын хонгор морь хурдаллаа.

Шүдлэн насны түрүү магнайд Төв аймгийн Бүрэн сумын уяач Ариунбаярын хонгор, хоёрт Баян сумын уяач Довдонбалжирын хонгор, гуравт Сэргэлэн сумын уяач Занданхүүгийн хул морь хурдалж наадамчин олноо баясгав. Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат малчин, 20-р зууны манлай уяач Д.Даваахүү хүрэлцэн ирж наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Төв аймгийн Зүүн бүсэд Сэргэлэн, Баянцагаан, Баян, Бүрэн, Баянжаргалан, Баяндэлгэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Зуунмод сум багтдаг бөгөөд цаашид жил бүр “Цэцээ гүний хурд” нэрийн дор хурдан хүлгүүдээ уралдуулахаар болжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.