Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг шүлхий өвчний хорио цээр тогтоосон бүс нутагт ажиллаж байна

Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа сумдад өнөөдрөөс/2017.09.18/ эхлэн ажиллаж эхэллээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуусан ажлын хэсэг Төв, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад сумдад ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 7 аймаг 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас малын туувар болон тээвэрлэлтийг хориглосон бөгөөд заавал үзлэг шинжилгээнд хамруулан нэвтрүүлж байна. Үзлэг шинжилгээ, ариутгалд хамрагдалгүй тухайн бүс нутгаас гарсан малчинд  нөхөн олговор олгохгүй байх юм.

Түүнчлэн ОХУ-аас “Мал эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй хоёр дахь ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирнэ гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-19 07:09:24
    энэ ааш муутай хасаг хуухнийг сайд болохоор л малын евчин гардаг юм естой муу ерийн царай шигээ ааштай дэд сайдын хэрэг огт байхгуй малчдын хариуцлагыг сайжруул...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах