Эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн 33 настай эрэгтэй С Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай  дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт Онцгой байдлын газрын хүлээн авсан байна. Улмаар Онцгой байдлын газрын аймгийн 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн долоон морь, таван мотоцикльтой, нийт 49 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. 

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн  гуравдугаар хорооны харьяат иргэн 32 настай эрэгтэй М загасчилж яваад “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:16 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын хоёр алба хаагч, ар гэрийн таван иргэн, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар усаар 53 км, явганаар 65 км эрэн хайж гүний шумбалтыг хоёр удаа хийсэн ч олдоогүй, эрлийн ажил үргэлжилж байгаа аж. 

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.