МАН-ын дотоодод хоёр сунгаа өрнөж байна

-Эрх баригч тус нам эхлээд Ерөнхий сайдыг тодруулан УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх бол үүний дараа намынхаа даргыг сонгох гэж байгаа аж. Нэг үгээр бол МАН-ын дотоод дахь эхний марафон нь Ерөнхий сайдын төлөө, хоёр дахь марафон нь МАН-ын даргын төлөө өрсөлдөөн байх юм-

Төрийн эрх барьж буй МАН-ын дотоодод өдгөө хоёр марафон зэрэг өрнөж байгаа нь тодорхой боллоо. Засгийн газраа огцруулж, танхимаар нь үүрэг гүйцэтгэгч болгож орхиод даруй хоёр дахь долоо хоног руугаа орж буй тэдэнд юун түрүүнд Ерөнхий сайдыг “сонгон шалгаруулах" шаардлага тулгараад буй. Тэгэхээр эхний марафон нь Ерөнхий сайдын төлөөх өрсөлдөөн юм.

Өмнөх Ерөнхий сайдыг огцроогүй шахам байхад дараагийн хүн нь юу юугүй тодорч, зарим дэмжигч нь чуулганы танхим дотроос нэрийг нь хүртэл дурдаад амжсан ч шинэ “ерөнхий”-д өнөөдрийг хүртэл нэг ч нэр яригдсангүй.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа энэ хугацаанд нэг бус удаа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Ерөнхий сайдын асуудлаар бүлгээр хэлэлцээгүй гэдгийг хэлээд энэ сарын 25-нд болох МАН-ын Бага хурлаар асуудал шийдэгдэнэ" хэмээн хүлээлт үүсгээд байна. Тэгэхээр энэ сарын 25-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд Ерөнхий сайдын марафон МАН-ын дотоодод өрнөх нь ээ. Хамгийн сүүлд буюу өчигдөр бүлгийн дарга хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ МАН-ын даргын асуудлыг харин Бага хурлаас зарлах Их хурлаар хэлэлцэнэ гэж мэдээлсэн нь анхаарал татав.

Эндээс нэг зүйл тодорхой болж буй нь эрх баригч тус нам эхлээд Ерөнхий сайдаа тодруулан УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх бол үүний дараа намынхаа даргыг сонгох гэж байгаа аж. Нэг үгээр бол МАН-ын дотоод дахь эхний марафон нь Ерөнхий сайдын төлөө, хоёр дахь марафон нь МАН-ын даргын төлөө өрсөлдөөн байх юм.

Хэвлэлээр болон нийгмийн сүлжээгээр зарим нэг улстөрчийн талаарх магтаал маягийн сурталчилгаа үзэгдэж байгаа ч чухамдаа дээрх хоёр марафоны алинд нь горилж байгаа нь төдийлөн ойлгомжгүй болж хувирлаа. Тухайлбал, У.Хүрэлсүхийн нэгэнтээ буюу тодруулбал МАХН нэрийг МАН болгон өөрчлөх үеэр хэлж байсан “Ардын нам ардын засаг мандтугай” гэх үгийг нь сануулсан бичвэрүүдээс түүнийг аль марафонд горилж буйг нь таах амаргүй бололтой.

Юутай ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг рингэн дээр ирүүл тулаанд дуудаж, эцэст нь суудлаас нь сугалахад шууд нөлөөлсөн У.Хүрэлсүх дараагийн удаад албан тушаал, эрх мэдэлд зүтгэнэ гэсэн таамаг ортой. Гэхдээ түүнд намынхан нь МАН-ын даргын цулбуурыг атгуулах уу, Ерөнхий сайдын суудлыг өгөх үү гэдэг одоогоор тодорхойгүй ч аль нэгийг нь авахаас нааш тэр тайвшрахгүй гэдгийг мэдэж байгаа.

Уг нь хуулиар болон намын дүрмээр МАН-ын дарга Ерөнхий сайдын албыг давхар хаших нь эрх зүйн талаасаа нээлттэй ч энэ удаад эрх баригчид нэг хүнд “хос морь” зэхэхгүй гэж үзэж байгаа нь ойлгомжтой болж байна. Тийм учраас эхлээд Ерөнхий сайдаа сонгож, төрийн албыг цалгардуулахгүй болгоод, дараа нь намын даргын асуудлаа ярилцъя гэдэг мессежийг өгч буй хэрэг биз. МАН-ын даргын марафон Ерөнхий сайдын төлөөх сунгаанаас цаг хугацааны хувьд тусдаа буюу ард нь болох хэдий ч аль алинд нэг хүн ялж гарахыг бас үгүйсгэх аргагүй.

Ерөнхий сайд заавал намын дарга байх албагүй ч манай нам ардчилалтай нам учраас асуудлыг дотроо хэлэлцэнэ гэж бүлгийн дарга бөөрөнхийлсэн маягтай хэлсэн. Юутай ч МАН доторх марафоны дүн гарсан цагт УИХ-ын ээлжит бус чуулган эсвэл ээлжит чуулган хуралдаж Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх нь тодорхой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган хуралдуулах талаар УИХ-ын даргад албан бичгийг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн ч үүний хариуг албан ёсоор өгөөгүй байгаа хэр нь МАН-ын бүлгийн дарга тийм шаардлага байхгүй гэх үгийг унагасан нь угтаа бол “марафоны дүн”-г хүлээж байна аа гэсэн утга биз.


Өглөөний сонин
А.Алиман

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-21 03:43:21
    Хүрэлсүхийг түүнээс илүү шанаадаж чадах хүн л ЕС болох хэрэгтэй. Хүрэлсүх хэрэггүй дээ МАНгарууд минь
  • N 2017-09-19 09:39:29
    Hurerlsuh shadar saidiig Eronhii said namiin dargatain tsug hiilguuleh heregtei urid ni hamt hiigeed l irsen shd.Jiriin irged bid ene hund l itgel huleelgej bga...
  • АХ ЛАМ 2017-09-19 07:26:13
    НАМЫН НЭР ХҮНД, ЭВ НЭГДЭЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ, ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭЖ,ӨӨРСДИЙН БАЙГУУЛСАН ЗАСГАА УНАГААСАН 31-ЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД, САЙДААР ...
    • АХ ЛАМ 2017-09-19 07:26:58
      ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ.
  • зочин 2017-09-19 07:01:16
    Хэн нь ч хэрэггүй УИХ тараасай
  • Ард аюуш 2017-09-19 04:19:56
    МАНАН САРИНАЖ АРДЫН ЗАСАГ МАНДАХ ЦАГ ХАЯАНД ИРЖЭЭ
  • zochin) 2017-09-19 04:17:01
    МАН 2020 онд гарахын тулд зөв голдиролдоо орох хэрэгтэй. Түүний тулд Хүрэлсүх-р удирдуулан явах хэрэгтэй. Нийгэм өөрөө зөв удирдагч, зөв төрийг хүсээд байна шүү...
  • Зочн 2017-09-19 03:52:48
    Ардын хүү Хүрэлсүх гараад ирнээ. Ард түмэн тэгэхгүй бол 7-н сарын 1-ныг давтахад ч бэлэн байна.
    • ХҮРЭЛСҮХ Л БИШ ШҮҮ 2017-09-19 05:44:35
      ХҮРЭЛСҮХ Л БИШ БОЛ БУСАД НЬ Ч ЯАХ ВЭ.ХҮРЭЛСҮХЭЭР ЮУГАА ХИЙНЭЭ.ТЭРНИЙГ СОНГООГҮЙ ТӨЛӨӨ ЖАГСААЛ ЦУГЛААН БОЛООД БАЙХ НЬ Ч ХААШАА ВЭ. ХАМААТАН НЬ УУ ЧИ, АЙННН
  • Зочин 2017-09-19 03:50:34
    60н тэрбумынхнаас л одоогийн засагт хүн ороод ирэхгүй бол бусад нь хамаа алга. Улсаа зарж идсэн хулгайчууд зайлах хэрэгтэй