Орон сууцны үнийн индексийг зарлана

Өнөөдөр болох үйл явдлууд...

08:00-17:00 цагт: Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагуудын ажлаа танилцуулах “Нээлттэй хаалга”-ны өдөр төв талбайд болно.“Нээлттэй хаалга”-ны өдрөөр Засаг даргын тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүд, хороодын Засаг даргын ажлын алба иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх, санал хүсэлт хүлээн авч, хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгнө.

09:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд Үндэсний хөгжлийн газар, БОАЖЯ, НҮБ-ын ногоон эдийн засгийн төлөөх түншлэл санаачлагатай хамтран зохион байгуулж "Ногоон эдийн засаг ба худалдааны боломж " дээд хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

09:00 цагт: Улаанбаатар их сургууль дээр "Эрүүл мэнд боловсролын хяналтанд иргэн таны оролцоо" аяны хүрээнд "Боловсролын нийгмийн ажилтны чадавхийг сайжруулах нь" сэдэвт сургалт болно.

09:30 цагт: МУИС-байгуулагдсаны 75 жилийн ойн хурал уулзалт МУИС-н 1-р байрны дугуй танхимд болно.

10:10 цагт: 3х3 Оюутны Дэлхийн аварга баг тамирчид эх орондоо ирнэ.

11:00 цагт: Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагууд ажилчдынхаа эрх ашгийг үл хүндэтгэж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар Тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбоо, гишүүдээс мэдээлэл хийнэ. Хаана: МҮЭХ-ны хурлын танхимд

11:00 цагт: Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн сургалтын танхимд "Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо" сэдэвт сургалтыг МХЕГ-аас зохион байгуулна.

11:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг Зууч" ХХК-иас 2017 оны наймдугаар сарын орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.

12:00 цагт: Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын ХАЙДАВ-ын 90 насны ойн хүрээнд болох "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн баярын талаарх хэвлэлийн бага хурал СУИС-ийн хичээлийн I байр, Эрдмийн өргөөнд болно.

13:30 цагт: 116 дугаар сургууль дээр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч хараагүй хүүхдүүдэд зориулсан брайл бичиг бүхий ном гардуулна

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” тэмцээн есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Харилцах утас 909911558 88081693

“Байгаль орчны үнэлгээ, аудитын эрх зүйн асуудал” сэдэвт аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга/шинжээч нарт зориулсан сургалт Монгол-Кувейт-ын судалгааны төвд энэ сарын 19-20-ны өдрүүдэд болно. Сургалтад бүх аймгийн Байгаль орчин,аялал жуучлалын газрын дарга нар оролцоно.  УТАС: 99989545, 96059197

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.