“Номын баярын өдөр”-ийг тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон.

Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Сүхбаатарын талбайд ЕТГ, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулах гэж байна.

Номын баярын өдөрлөг Баасан гарагийн 11.40-18.00, Бямба гарагийн 11.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 22-ны өдрийн 11.40 цагт болох аж.

Энэ жилийн номын баярын гол онцлог нь  хүүхэд багачуудыг багаас нь номтой нөхөрлүүлэхэд эцэг,эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриатай тэмдэглэж байгаагийн зэрэгцээ  Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба, Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн, Төрийн шагналт, зохиолч Ч.Ойдов,зохиолч Д.Даржаа нарын мэндэлсний 100 жил, Төрийн шагналт,зохиолч Ч.Чимид /90/, Монгол Улсын СГЗ, Төрийн шагналт, зохиолч А.Гармаа/80/, яруу найрагч Д.Нямсүрэн/70/, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар /60/ жилийн тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийг номын сангуудтай  хамтран сурталчлах ажлыг зохион байгуулах юм.

Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Хүүхдүүдээ дэлгэцнээс аварья” аяны үйл ажиллагаа, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.