Орон нутгийн эмч нар цус сольж, ихэр охидын амийг аварчээ

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт энэ сарын 14-ний өдөр Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, 2250гр, 2610гр жинтэй ихэр охидтой болжээ. Гэвч ихэр охидод "Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин"-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд орсон байна. Эмч нар тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээ хийжээ.

Дашрамд дуулгахад, цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол, Баянхонгор аймгийн хувьд анхны тохиолдол аж. 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Арвин 2017-09-18 11:45:45
    Ай хөөрхий. Одоо алзахгүй буй за. Монголын үрс маш олон болтугай!
  • Ариун 2017-09-18 09:39:11
    Ариун үйлст эмч нартаа баяр хүргье.Манай эмч нарын мэдлэг гадаадын эмч нараас дутхааргүй болсон гэдгийг батлаж байна.
  • БАГШ НЬ 2017-09-18 06:00:16
    эрдэнэт хүний амь насны төлөө эрдэм мэдлэг энэрэнгүй ариун үйлсээ зориулж явдаг та нартаа баяр хүргэж сайн сайханыг хүсэн ерөөе