Зарим амралтын газрыг хаажээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрийн мөрдөх ёстой стандартын хэрэгжилтэд үзлэг хийх шалгалтыг энэ сарын нэгнээс эхлээд байгаа юм.  

Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр, амралтын газруудад орон тооны болон гэрээт эмч, сувилагч ажилладаггүй, эмийн сангийн үйлчилгээ, яаралтай түргэн тусламжийн утасны дугаар, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэлгүй байх тохиолдол цөөнгүй гарсан аж. Мөн амралтын газар нь амрагчдын бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, объектод агааржуулалтын систем төлөвлөөгүй, харуул хамгаалалт, камержуулалтын систем муу зэрэг нийтлэг зөрчил илэржээ.
 
Тиймээс ажлын хэсгээс үйлчилгээ үзүүлэх боломжгүй ноцтой зөрчил илэрсэн зарим байгууллагыг хаах шийдвэр гаргасан бол зарим газруудыг хууль журмын дагуу стандартаа сайжруулахыг шаарджээ. Шалгалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
П.ГОО 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гамин 2017-09-18 08:18:41
    Амралтын газар ч гэждээ Архидалт Янхандалтын заваан уур уурхай шдээ.
    103.212.116.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-09-18 06:17:54
    Бодлогоор болиулж байгаа юм байна л даа сүртэй шалтаг байна эмч ч гэх шиг аяллал хөгжихгүй ээ
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах