Улстөрчид өө, валютын сантай холбоотой асуудлаар бүү улс төр хий

Жилийн өмнө төрийн эрх АН-аас МАН-д шилжихэд эдийн засаг элгээрээ хэвтэж, гадаадын хөрөнгө оруулалт тэг зогсолт хийчхээд байв. Нэг үгээр Ардчилсан засаг Ардын засагт хов хоосон авдар хүлээлгэн өгсөн. Улмаар нэгэнт сэхээд орчихсон эдийн засгаа энгийн тасаг руу шилжүүлэхэд “Мэргэжил”-ийн Засгийн газар ОУВС-аас тусламж хүссэн. Сангийн яам Олон улсын валютын сантай удтал хэлэлцээр хийсний үр дүнгээр “Extended fund facility” буюу хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Тус хөтөлбөрт хамрагдсанаар шатахууны онцгой албан татвар нэмэгдэх, хүн амын орлогын албан татвар өсөх зэрэг олон шаардлагыг тавьсан юм. Ингэснээр олон улсын зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан болоод манай улсын эрхзүйн тогтворгүй байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид  нүүр буруулсан хүнд нөхцөлд  эдийн засгаа сэхээнээс гаргаж чадсан юм. Гэтэл Засгийн газар огцруулсантай зэрэгцэн олон улсын валютын сан /ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө зогсоосон гэх мэдээлэл цацагдах болсон. Энэхүү мэдээллийг үгүйсгэж, ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр зогсох магадлал, эрсдэл огт харагдахгүй байна” гэж мэдэгдээд, одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн сайн гарч байгааг онцолсон юм.

 “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-raac манай улсад нийт 440 сая гаруй ам.долларын санхүүжилт орж ирэх ёстой. Эхний санхүүжилт 37.8 сая ам.доллар хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараа Монголбанкны дансанд шилжсэн. Дараа дараагийн шатны санхүүжилтийг уг хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч гурав, гурван сараар олгохоор тохирсон. Тодруулбал, олон улсын валютын сан хөтөлбөрийн хэрэгжилтдээ улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ захирлуудын зөвлөлдөө танилцуулдаг аж. Харин Монгол Улсын Засгийн газар огцорсонтой холбоотойгоор есдүгээр сарын сүүлээр хийгдэх ёстой байсан үнэлгээний хэлэлцүүлгийг дараагийн Засгийн газар байгуулагдах хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бодлогын зорилтуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд дэмжиж буйг албан ёсоор мэдэгдэх ёстой гэж тэд үзжээ. Мөн хөтөлбөрийг цаашид амжилттай хэрэгжүүлэх талаар шинэ Засгийн газартай ярилцах хэрэгтэйг онцолж байгаа аж. 

Гэтэл валютын сан хөтөлбөрөө зогсоолоо, Монгол Улсад дахин хөрөнгө оруулалт хийхгүй гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд өндрөө авсан юм. Чоно борооноор гэдэг шиг огцорсон засаг нь уу, огцруулсан уу 30 нь уу ямартай ч энэ мэдээлэл өндрөө авч, олон нийтийн анхаарлыг татав. Гэвч энэ бол Монгол Улсын  хувь заяаны асуудал. Үүнийг  Ардын намын 65 хийгээд эрх мэдлийн төлөөх тэмцэлд ханцуй шамлан байгаа бүлэглэл, фракцуудад сануулахад ч илүүдэхгүй. Эрхэм улстөрчид өө, валютын сантай холбоотой асуудлаар бүү улс төр хий. ОУВС бол дэлхийн хэмжээний байгууллага. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. MEDANTA 2018-10-06 21:41:59
    Böbrek, erkek ve kadın satmak ister misin? Ne olduğunu bilmiyorsun nedeniyle para kazanmak için böbrek satmak için fırsat ile yapmak Finansal Kriz. Med...
  • H 2017-09-20 14:41:37
    Hutsaa
  • huu 2017-09-18 12:40:12
    МАН дансандаа мөнгөтэй эдийн засаг нь 3%ийн өсөлттэй байсан одоо Олон улсын валютын сангаар удирдуулаад сууэ байна ийм тэнэг засгын газар огцорсон шүү.