Нээлтийн барилдаанд шинэ харцага О.Хангай түрүүлэв

Монгол бөх Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдсэн өдөр, Безкон–Аудит ХХК үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан Намрын улирлын нээлтийн барилдаан өчигдөр боллоо. Барилдаанд улсын заан Р.Пүрэвдагва, шинэ заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, шинэ харцага М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын шинэ залуу харцага О.Хангай түрүүлж, Дорнод аймгийн харьяат, улсын залуу начин Д.Анар үзүүрлэлээ.

Их шөвөгт ирж яваа цагийнхны төлөөлөл аймгийн заан Э.Энх-Амгалан, энэ жил Архангай аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн харцага цол хүртсэн Б.Зоригтбаатар нар шалгарав. Аймгийн харцага Б.Зоригтбаатар өнгөрсөн жилийн нээлтийн барилдаанд мөн их шөвөгт шалгарч байсан юм.

Тавын даваа
1. Р.Пүрэвдагва у.а –гоц мөргөсөн
2. Н.Жаргалбаяр у.з – С.Ерөөлт а.а
3. Ш.Уламбаяр у.х – Э.Энх-Амгалан а.з
4. О.Хангай у.х – Ж.Дагва-Очир у.н
5. Ч.Ганзориг у.н – Д.Цэрэнтогтох ц.а
6. Д.Анар у.н – О.Үйтүмэн а.х
7. Д.Амарсайхан у.н – Ц.Цогт-Эрдэнэ а.а
8. Б.Даваа-Очир а.а –Б.Зоригтбаатар а.х
Зургаагийн даваа
1. Р.Пүрэвдагва у.а –Д.Анар у.н
2. Н.Жаргалбаяр у.з – Э.Энх-Амгалан а.з

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.