
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.
Сугалаагаар:
- 20 мянган төгрөгийн азтан 11851,
- 100 мянган төгрөгийн азтан 1200,
- 500,000 төгрөгийн азтан 111,
- Дөрвөн сая төгрөгийн азтан 17 ,
- 20 сая төгрөгийн азтан 1,
- 100 сая төгрөгийн азтан 1 тодорлоо.
Харин 450 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.


Б.Орхон