
Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 18-22-ны хооронд зарлан хуралдуулах хүсэлтийг УИХ-ын даргад тавьсан. Мөн сөрөг хүчний зүгээс ч ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлээд байгаа. Тэгвэл энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Өвөлжилтийн бэлтгэл ажил хүндрээд байна гэдэг зүйл хааяагүй яригдах болсон. Хэдийгээр сайд нар үүрэг гүйцэтгэгчид шилжиж ажиллаж байгаа ч Засгийн газар бүрэн хэмжээндээ ажлаа хийгээд явж байгаа. Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа асуудлыг тодорхой төвшинд шийдээд явна. Засгийн газрын залгамж шинж чанар алдагдахгүй гэдэгт итгэж болно” гэлээ.
Харин УИХ-ын даргын зүгээс албан бичгүүдэд хариу өгөөгүй байгаа юм.
Харин УИХ-ын даргын зүгээс албан бичгүүдэд хариу өгөөгүй байгаа юм.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн