“Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг өрх бүрт тараана
Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг өрнүүлж байна.

  Энэхүү үйл ажиллагаа нь улсын хэмжээнд өрх, айл бүрт хүрэх зорилготойгоор хэрэгжиж байна. Архи, тамхи, стресс, хөдөлгөөний дутагдал, эрүүл ахуй гэх зэрэг хорт зуршил, буруу дадлаас үүдэлтэй өвчнийг өнөөдөр амьдралын буруу дадал хэвшлээс үүдсэн өвчин, эмгэг гэж нэрлэх болсон. Манай орны хувьд төдийгүй дэлхий дахинаа амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалсан эмгэгүүд, өвчлөлүүд нэмэгдэж байгааг харгалзан үзэж ЭМД сангийн санхүүжилтээр өрх бүрт амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүдийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг энэхүү арга хэмжээгээр хүргэж байна.

 

  Амьдралын буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хянаж бууруулан, эрт арга хэмжээ авбал халдварт бус өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүний дотор зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин өвчнийг 90 хүртэл хувиар, хорт хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг ДЭМБ зөвлөж байгаа юм. Хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл, амьдралын хэв маягаас үүдсэн хүчин зүйлс 50-55 хувийг, удамшлын хүчин зүйлс 15-20 хувийг, гадаад орчны хүчин зүйл 20-25 хувийг, эмнэлгийн хүчин зүйл 10 орчим хувийг тус тус эзэлж байгаа нь хүн бүр өөрөө эрүүл мэндээ хамгаалж чадахыг харуулж байна.

 Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгосноор иргэд эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болж, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой дээрхи “Эрүүл мэндийн довтолгоо”–ны гарын авлага болох “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг хэвлүүлэн өрх бүрт хүргэхээр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад түгээж эхэллээ. Эдгээр газрууд хүлээн авсан гарын авлагаа өрх бүрт түгээж, Заавал хэвшүүлэх 21 дадлаа иргэдэд тайлбарлан таниулж, эдгээр дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг ухуулан хэвшүүлэх ажлуудыг зохион байгуулах юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-12 01:40:39
    энэ тухай хэвлэл мэдээлэлийн бүх л сувгаар тасралтгүй ярих хэрэгтэй байна. аймаг сумын эрүүл мэндийн салбарын ажилтнууд сургалт сэрталчилгаа хийх хэрэгтэй байна. Энэ гарын авлага хожуу гарч байна зөвхөн тараагаад орхих биш сайн ярих хэрэгтэй. Сонгуулийн ү
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-11 04:35:03
    gert avchirch uguh yumuu eruul mendiin tuv dr ochij avah yumuu
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах