
Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 14-15 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.