Банкуудын активын чанарын үнэлгээний урьдчилсан дүн XI сард гарна
ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өөр Монголын банкны салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоож, үр дүнд нь үндэслэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Иймд Чех улсын PWC компаниар банкуудын актив чанарын үнэлгээ /AQR/ хийлгүүлж байгаа юм.

Үнэлгээний үйл явцын талаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир "Активын чанарын үнэлгээ хийгдээд гурван долоо хоног болж байна. Гүйцэтгэгч компани /PWC, Чех/ Монголбанктай хийсэн гэрээнийхээ дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30-н гэхэд үнэлгээнийхээ эхний тайланг гаргаж өгнө" гэсэн юм.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.