Д.Хаянхярваа: Бүлгийн гишүүд хоёр хуваагдаагүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар удахгүй болох бага хурлаар хэлэлцэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг есдүгээр сарын 25-нд хуралдуулахаар тов зарласан. Уг Бага хурлаас Ерөнхий сайдыг тодруулна. Үүний дараагаар буюу ирэх аравдугаар сарын эхээр УИХ-аар Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулж ажиллахаар зарчмын шийдэл гаргасан.  Өнөөдрийн хурлаар бүлгийн гишүүд бид нэгдсэн ойлголтод хүрч чадсан гэж үзэж байна. Засгийн газрыг бүрдүүлэхэд тавигдах шалгуурын талаар бүлгийн гишүүдээс олон санал гарлаа. Бүлгийн гишүүдийн хувьд санал нийлсэн бас нэг асуудал нь урагшаа харж ажиллая, эе эвээ хичээж ажиллах нь зөв гэж үзсэн. Манай бүлгийн гишүүд Засгийн газрыг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлах, цаашид Засгий газрын гишүүдэд ямар шалгуур тавих талаар саналаа хэллээ..  Нийгэмд МАН хоёр хуваагдлаа, ан цав гарлаа гэх мэдээлэл цацагдсан. Манай бүлгийн гишүүд хоёр хуваагдсан зүйлгүй. Засгийн газрыг огцуулахад гишүүд хоёр талцсан, хүнд шийдвэр байсан. Засгийн газрыг огцруулна  гэдэг намыг хагалж байгаа асуудал биш. Бид Засгийн газраа чадваржуулах ёстой гэдэг дээр санал нэгтэй ойлголцсон. МАН-ын бүлгээс гарах тодорхой шийдвэрт намын дүрмийн хүрээнд хэлэлцэнэ, зарчмын байр суурьтай хандана гэдэг дээр бид санал нэгдлээ” хэмээлээ. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бат 2017-09-17 05:38:20
    нөгөө хэний 200 д энэ нөхөр лав орсон байх
  • бүү доромжил 2017-09-16 02:13:10
    Ард түмнийг тэнэг хүүхэд шиг гээд бодчих юмаа, доромжлох тусам чинь хариуг нь барина шүү
  • Бат 2017-09-16 01:14:02
    Бид та нарт итгэсэн одоо Ямар намд итгэх вэ
  • dulmaa 2017-09-16 01:13:09
    bagsh nariin tsalin nemeh iig yah uu niigemd vu bolj bn ene teriig yaridag gvi vum uu ain naad medegdel chini hend heregtei vum be
  • zochin 2017-09-15 14:14:05
    Hoer huvaagdaad Zasgaa unagsan yum bishuu
  • ТИЙМ ТИЙ М 2017-09-15 12:22:45
    ТИЙМЭЭ 2 ХУВААГДААГҮЙ 2 БҮЛЭГ БОЛЧИХООД БНА
  • ЗОЧИН 2017-09-15 12:07:30
    БҮЛГИЙН ГИШҮҮД 2 ХУВААГДААГҮЙ 2 ТАЛЦСАН БАЙХГҮЙ ЮУ