Хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тов зарлагдлаа

Гэгээн хайрыг магтан дуулагч яруу найрагчид нэгэн дээвэр дор цуглан хайрын шүлгээрээ өрсөлддөг “Цагаан Уул” шүлгийн наадам 19 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.  “Хайр”-аар овоглосон энэхүү наадмыг Монголын Залуучуудын Холбоо 1991 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулж байгаа юм.  Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ ажиллаж байгаа аж.

Наадмын зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах юм. Энэхүү наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байжээ.

Энэ жилийн наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг энэ сарын 15 ирэх сарын 10-ныг хүртэл МЗХ-ны байранд болон файлаар хүлээн авах юм байна. Харин орон нутгаас оролцогчийн бүтээлийг тухайн аймаг дүүргийн Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаар event.mzkh@gmail.com хаягаар шүлгээ илгээнэ.

“Цагаан Уул” хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор дөрвөн шатаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдах юм. Тухайлбал, II шат “Унаган хайр”, III шат “Эцэг эхийн хайр”, IV шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Яруу найрагчид шүлгэндээ МЗХ-ны 2017 оны сар бүрийн уриа болох Ухамсар, Санаа, Бодол, Мөрөөдөл, Итгэл, Сэтгэл, Хүсэл, Ухаан, Суу, Мэдрэмж, Заль үгсийг шигтгэх шаардлагыг тавьж байгаа юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.