Хулгайн эд зүйл тээвэрлэн “хяналтын цэг”-ээр нэвтэрснийг илрүүлжээ

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ээс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлжээ.

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчих замд байрлах орон нутгийн хяналтын цэгт энэ сарын 12-13-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид нийслэл рүү зорчиж байсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж, айлын гэрт хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлсэн байна.

Тус машинд зорчиж явсан Ц.Б, Г.Б нар нь Өвөрхангай аймгийн харьяат иргэн Д-ын гэрээс мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлан авч явсныг нь шалгалтаар тогтоож, холбогдох цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.

Орон нутгийн автозамын байнгын хяналтын 13 цэгт хоногт 1546 тээврийн хэрэгсэл шалгаж 252 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нэг, мал, малын түүхий эд болон махны гарал үүслийн гэрчилгээгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн 237 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллажээ.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-09-16 02:29:33
    bayr hurgie tsagdaa hartaa .. muu humuusiig baihgui bolgoh heregtei
  • иргэн 2017-09-15 07:48:33
    баяр хургэе хулгайг илруулнэ гэдэг том гавьяа муусайн хулгайчдын гарыг тайрч байвал зохилтой хузуугуй толгой еерее цаазлагдах ял хийсэн болохоор цаазын ялыг бай...
  • Монгол 2017-09-15 07:33:40
    ЦЕГ-т БАЯР ХҮРГЭЕ ийм арга хэмжээг тогтворжуулахыг ард түмэн хүсч байна