Ц.Нямдоржийн туулай гүйцэх цаг

Өдгөө эрх барьж буй МАН-ын лидерүүдийн жагсаалтад эрс өөрчлөлт оржээ. Уг нь үеийн үед намынхаа жолоог атгаж буй дарга нь хамгийн өндөр рейтингтэй байж ирсэн уламжлал энэ удаа алдагдсан байна. Н.Энхбаяр тус намын дарга байх үед тэр зөвхөн намын лидерийн хэмжээнд биш, үндэсний удирдагчийн хэмжээнд зангараг, нэр нөлөөтэй байсан. С.Баярын үед түүний рейтинг мөн л өндөр байж, өөрөө ч жинхэнэ лидер хүний байдлаар биеэ авч явдаг, бодлогоо хэрэгжүүлж чаддаг байлаа.

Харин өнөөдөр М.Энхболд хамгийн үнэмлэхүй эрх мэдэл дээр сандайлсан хэрнээ лидерийн орон зайгаа хэдийнэ Ц.Нямдоржид алдчихаад байна. Монголын улс төрд 27 жилийн амьдралаа зориулсан Ц.Нямдорж одоо л албан ёсоор лидер гэж хүлээн зөвшөөрөгдөх түвшинд гарч ирсэн гэсэн үг. Үүнээс өмнө тэр үргэлж хоёрдугаар эгнээнд явж ирсэн. Намын дарга болох шаанс түүнд хоёр ч удаа таарч байсан ч тэр өөрөө хойш суусан юм. Нэгдүгээрт, хэнэггүй лазангаас болж боломжоо алдсан. Хоёрдугаарт, хэзээний хэдэр адайр, хэл амтай, хэрүүлч гэгддэг түүнд яах аргагүй нэг сул тал байсан. Тэр нь юу гэвэл, намынхаа дотоодод өөрийн гэсэн фракцгүй. Нам болон төрийн удирдах түвшинд ийм удаан ажилласан хүн өдий хүртэл фракц ч үгүй юу хийж ирсэн нь нэг талаар сонин. Ц.Нямдорж олон хүнийг улс төрийн өндөрлөгт дэмжиж гаргаж ирсэн. Бас тэднийхээ заримыг доош нь татаж, дээш өгсөх замд нь дэгээ тавьдаг ч гэмтэй.  Өдий хүртэл фракцгүй, намынхаа аль нэг улстөрчтэй салж хагацахгүй болтлоо наалдаж, дотносоогүй яваагийн учир ч энэ байх. Ц.Нямдоржоос ер нь хэр баргийн улстөрч зэнзийрхэж, ширвээтнэ шүү. Ц.Нямдоржид тэмцэгчийн дүр тун зохидог. Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий энэ улстөрч өнөөдөр ч тэмцэл хийсээр байгаа. Ялах эсэхийг нь, эсвэл яг хэнтэй тэмцээд байгааг нь саяхныг хүртэл хэлэхэд бэрх байв. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах чуулган дээр хэлсэн үгээрээ хэнтэй тэмцэж буйгаа ил тод зарлачихлаа.

Энэ хүн өнөөдөр дараагийн Засгийн газрын тэргүүнд өрсөлдөх гурван хүний нэг хэмээн яригдаж байна. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр улс төрд өрнөж буй хувьсгалын шинжтэй үйл явцыг тэргүүлэгчдийн дунд зайлшгүй байх ёстой хүн гэж үздэг юм билээ. Гагцхүү Ерөнхий сайд хийх үү, УИХ-ын дарга хийх үү гэдэг сонголт түүний өмнө бий. Эзгүй байгаа Ерөнхий сайдын суудал хийгээд эзэнтэй байгаа УИХ-ын даргын сэнтий Ц.Нямдоржид ихдэх, эсвэл багадах эсэх тухай ярих нь илүүц биз.

Учир нь тэр хангалттай бэлтгэгдэж, хат суусан улстөрч. Гэхдээ түүнд Ерөнхий сайдаас илүү УИХ-ын даргын албан тушаал яг зохино. Ерөнхий сайд бол багийн тоглолт их шаарддаг алба. Ц.Нямдорж шиг мэргэшсэн парламентчид хууль тогтоох байгууллагыг удирдах нь үр өгөөжтэй санагдаж байна. Гагцхүү яагаад УИХ-ын даргын ажлыг М.Энхболдоос илүү хийж чадна гэж үзэж байгаагаа тайлбарлахын тулд М.Энхболд яагаад огцрох ёстой вэ гэдэгт эхлээд хариулах ёстой болно.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцруулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх үед хууль зөрчин байж завсарлага авсан нь М.Энхболдын огцрох үндэслэл биш, харин шалтаг төдий юм. Түүний огцрох хамгийн том үндэслэл нь 60 тэрбумын хэрэг буюу төрийн албыг мөнгө болгож хувиргасан тогтолцоог бий болгосон явдал юм. Энэхүү тогтолцоогоо аварч, хадгалж үлдэхийн тулд М.Энхболд ба түүний бүлэглэл эцсээ хүртэл бууж өгөхгүй тэмцэж байна. Живж буй хөлгийн ахмад М.Энхболдод одоо найдвар тавьж байгаа цөөхөн боломж үлдсэн. Эхнийх нь өөрийн багийн гишүүдийн нэгийг Ерөнхий сайд болгохоор зүтгүүлэх. Харамсалтай нь, өнөөдөр хамгийн бүтэх магадлал багатай хувилбар болчихоод буй. Уг нь засаг огцроогүй байсан бол хууль, хүчний байгууллага, эрх мэдлээ ашиглаж байгаад ч болтугай Ж.Эрдэнэбатыг МАН-ын дарга болгох төлөвлөгөөтэй байсан. Тэр нь бүтэлгүйтмэгц одоо С.Бямбацогт, Н.Энхболд хоёрыг сойж байгаа бололтой. Хэрвээ санаа нь бүтвэл хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан М.Энхболд хариуцлага хүлээж буй сэтэр зүүж, намын даргын суудлаа хүлээлгэж өгөх боловч нэдэр дээрээ өөрийн эрх мэдлээ үргэлжлүүлэх бололцоотой болно. М.Энхболд УИХ-ын даргын сэнтийгээсээ мултрахгүй байх нөхцөл бүрдэнэ.

Удаах боломж нь, Ц.Нямдорж юм уу, У.Хүрэлсүхийн аль нэгэнтэй тохиролцож, буулт хийх. Гэвч энэ хувилбар бас л явцгүй болж, мухардчихаад байгаа. Юу гэхээр, цаад хоёр нь нэг баг болчихсон учраас хэн нэгэнтэй нь хор гүйлгэх бололцоо байхгүй. Нэг бол хоёулантай нь тохиролцоно, эс бөгөөс хэнтэй нь ч тохиролцож чадахгүй.

Энэ тохиолдолд МАНАН бүлэглэлийн сүүлчийн тулгуур багана нуран унахад хүрнэ. Тэр нь мэдээж М.Энхболд шүү дээ. Засгийн газрын эрх мэдлээ алдсан бүлэглэл УИХ-ын даргын суудлыг нэмж алдвал эргэж сэхэл авахад туйлын хүнд болж ирнэ. Хэрвээ Ерөнхий сайдаар энэ хоёр эрхмийн хэн нэгэн нь болох аваас М.Энхболд УИХ-ын даргын суудлаас ховхрох нь бараг л тодорхой болох юм. Ерөнхий сайд болсон эрхэмд намын даргын суудлаа хүртэл алдах учраас тэр.

Тиймээс Ц.Нямдоржид тун удахгүй сулрах УИХ-ын даргын суудлыг хараалах боломж нээгдчихээд байгаа гэсэн үг. 2007 онд УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа хууль зассан хэргээр албан тушаалаас өөрийн саналаар огцорч байсан түүхтэй. Гэхдээ огцрохдоо “Намайг ийм байдалд оруулж дөнгөсөн ерөнхийлөгч, цэц, АН-ын УИХ дахь гишүүд, мөн намайг огцруулах санал өгч байсан МАХН-ын зарим гишүүдэд “баярлалаа”. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Туулай гүйцэгдэж л таараа” гэж хэлээд буусан. Одоо түүний туулай гүйцэх цаг иржээ. 

Д.Дамдинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-10-26 06:12:43
    Nymdorjiin mongoliin tord gai boloh shag duusah ch dohoj baina daa. Toriin hutguur tomriin huurai. vnench dvr esgesen Ismel taij.
  • zojin 2017-09-20 12:41:53
    nvamdorjd ix xyraliin dargiin cyydal toxirno.jadax ylc turj.3 uulaa niileed manang bylshal...
  • yamar muuhai haragdana be?... 2017-09-17 15:17:28
    ene muu dyrbed ylas toroos zail!!!!odoo chinii hereg alga?
  • zochin 2017-09-16 11:08:23
    ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ. УИХ-ЫН ДАРГЫН СУУДАЛ ТОХИРНО
  • zochin 2017-09-16 11:06:34
    Hurelsuh ni deer baihaa yadaj l zorigtoi onowchtoi shiidwer gargadag daichin shudraga taldaa
  • иргэн 2017-09-16 10:09:28
    Нямдорж өөрөө ярьж байсан энэ луйврын бүлэглэлээс монгол улс салж ард иргэд амар тайван амьдархад таны хүчин зүтгэл маш чухал байна.танлуу дайралт их ирнэ.
  • bohir ylas tor ch adgiin saar daa! 2017-09-16 08:47:42
    ene hyneer erenhii said tabichihaad yu bodoj syyh be?Mongolchyyd aa!!tyynii tagnyyliin hereg chagaasiraagyi baigaa!bas deer ni ylas tord daanch bohir amitan daa...
  • zochin 2017-09-15 21:28:30
    Uvsiin 3 turiin 3 undurlugiig udirdval mongol uls mandan badarna. Shunaliin buzar bolson hulgaich deeremchin halhuud mongol ulsiig sunuuj baina.
  • Зсссс 2017-09-15 17:44:03
    Энэ olloo.mn сайтыг бас хэзээд нь Женко худалдаад авчихсан юм бэ дээ!!!!!!
  • irgen 2017-09-15 12:59:12
    ene ovgon odoo bolimoor ymaa shunal eznee goldoggui um bgui dee hudal neeh shudraga dur esgesen jinhene tord uimuulegch 2 nuurt amitan shuudee t...
  • tolgoi chini ydahgyi benjiinee! 2017-09-15 08:40:35
    Nyamdorj sig tagnyyl eeriigee erenhii saidad arai zyydleed gyigeed bna yy?Myy tagnyyl chi byyr bidnii dotood heregiig ydirdahiig hysej bna uu?chadal chini dytno...
  • Монгол 2017-09-15 07:44:20
    Нямдоржоо одоо болио.............юманд хэмжээ гэж байдаг шүү дээ ӨӨРИЙГӨӨ яасан өндөрт бодно бэ...
  • ZOCHIN 2017-09-15 06:34:12
    NYMDORJIIG SHUTEGCHIDEE, TA BUGD BURHAGUI GAZR BUMB GALZUURNA GEGCHEER BU TM YUM YRIAA. UNDSEN HUULIIN HULGAICH HUVIDAA HORIGDLUUDAAR HAUS BARIULJ. ALTANGIIN ND...