Хонг Конгод халдвар тараагүй нь тогтоогдлоо
Өнгөрсөн Пүрэв гаригт Хонг Конгод буусан 32 настай Нигери залуугаас авсан шинжилгээгээр Эбола вирусын халдвар аваагүй нь тогтоогдсон байна. Өмнө нь Хонконгийн эрүүлийг хамгаалах төвийн мэдэгдсэнээр, Нигериэс очсон залууг үхэлд хүргэх аюултай “Эбола” вирусын халдвар авсан эсэхийг тогтоохоор “Princess Margaret” эмнэлэгт хүргэн тусгаарлаж шинжилгээ авсан юм. Эмнэлгийн ажилтнуудийн мэдэгдснээр тэрээр хөнгөн хэлбэрийн хоолны хордлого авсан байжээ. Халдвар аваагүй нь шинжилгээгээр баталгаажсны дараа түүнийг буусан “ChungKing Mansions” –д байрлах буудалд нь буцаан хүргэж өгсөн байна. Энэ байшинд хямд үнэтэй олон жижиг дэн буудлууд байрладаг бөгөөд Африкийн орнуудаас ирсэн ганзагын наймаачид, үүргэвчтэй  аялагчид ихээр буудалладаг юм.  

Баруун Африкт “Эбола”-гоор 900 гаруй хүн нас бараад байгаа билээ. Энэ өвчин нь цус, биеэс ялгарах шингэнээр халдварладаг бөгөөд халдвар авсан тохиолдлуудын 50-90 хувь нь амь насаа алдах эрсдэлтэй.

Uno
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.