Д.Гантулга: Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад хамгийн тохирох улстөрч бол У.Хүрэлсүх

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулгатай уулзаж багахан яриа тайлбар авлаа. Тэрээр үдийн цайны үеэр НАМОХ-ны гишүүдтэйгээ ажил ярилцаж суусан юм.
 
-Уржигдар МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж асуудлаа эв зүйгээр шийдэхээр тохиролцож, аядуу намуухан өрнөсөн тухай яригдаж байгаа. Өөрөө МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд дээрх хуралд оролцсон байх даа?
 
-Оролцсоон оролцсон. Удирдах зөвлөлийн хурал үүсээд байгаа асуудлаа тал талаас нь ярилцаж аль аль талдаа хүндэтгэлтэй, хүлээцтэй хандсан байдалд болж өнгөрсөн. Хурлаар намын Бага хурлыг энэ сарын 25-нд явуулах шийдвэр гаргасан. Мэдээж Бага хурлаас Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ эцэслэн шийдэх ёстой. Ингээд 10 дугаар сарын 2-нд эхлэх УИХ-ын намрын чуулганаар хамгийн эхлээд Ерөнхий сайдын асуудлыг ярилцаж шийдэх байх. Хуулиараа 10 дугаар сарын 6 гэхэд дараагийн Ерөнхий сайд ажлаа хүлээж авсан байх ёстой л доо.
 
-Саяын Удирдах зөвлөлийн хурлын үеэр дараагийн Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нарыг нэр дэвшүүлэх талаар МАН дахь албан бус фракциуд ярилцаж тохиролцсон гэх мэдээлэл гадуур яваад байна. Энэ талаар дээрх хуралд байлцсан хүний хувьд та ямар тайлбар өгөх вэ?

-Мэдээж Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад хэн нэр дэвшиж ялалт байгуулахыг олон нийт сонирхон харж байгаа нь тодорхой. Гэхдээ сая болж өнгөрсөн Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг албан ёсоор ярилцсан зүйл байхгүй. МАН-ын Бага хурлыг энэ сарын 25-нд хийхээр ярилцан шийдвэрлэсэн болохоор Бага хурлаас л албан ёсны шийдвэр гарах ёстой.
 
-Таны хувьд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан МАН-ын 31 гишүүний нэг. Хамгийн гол нь өөрийн намын Засгийн газрыг унагах гол үндэслэл нь юу байсан юм бэ дээ?
 
-Бүгдийг нь ярьвал олон асуудал бий. Хамгийн гол нь С.Баяр Ерөнхий сайдын үеэс эхлээд л Монгол Улсад хэрэгжиж байсан бүх том төслүүд таг зогссон. Тэр үеэс эхлээд л Монголын улстөр аль нэг том бүлэглэлүүдийн барьцаанд улам гүнзгий орсон. Тавантолгой, төмөр зам, аж үйлдвэрийн парк, зэс, нефть боловсруулах үйлдвэр гээд бүх том төсөл бүлэглэлүүдийн барьцаанд орж таг зогсох нь зогсож, гацаанд орсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувьд анхнаасаа л хууль зөрчөөд эхэлсэн. УИХ дахь намын бүлэг дэмжээгүй байхад дур мэдэн танхимынхаа гишүүдийн компаниудтай 300 гаруй тэрбум төгрөгийн концессын гэрээ байгуулсан, мөн л бүлэгтэй зөвшилцөлгүй Хүүхдийн мөнгө тарааж Төсвийн хууль зөрчсөн гээд олон асуудал бий. Бид өөрсдөө ингэж хуулиа зөрчөөд байвал асуудал улам л даамжирч ард иргэдийн зүгээс улам их шүүмжлэл өрнүүлэх нь тодорхой. Бид өөрсдийн Засгийн газар гээд нүдэн балай, чихэн дүлийн суугаад байж болохгүй байсан учраас л улстөрийн хэцүү, хүнд шийдвэр гаргасан.
 
-Засгийн газраа огцруулсан акцыг УИХ дахь МАН-ын залуу гишүүд оройлон хийж гүйцэтгэсэн. Таны хувьд нутгийн ах У.Хүрэлсүхийн гараас хөтлөн Монголын улстөрд хөл тавьсны хувьд дараагийн Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг хоёр гараа өргөн дэмжиж байгаа нь тодорхой?
 
-За тийм ээ. Би сая Монголд хэрэгжиж байсан бүх том төсөл таг зогссон гэдгийг хэлсэн. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын танхим огцорсон бас нэг гол шалтгаан бол Монголын нийгэмд үүсээд байсан их хүлээлтийг яаравчлан ажил хэрэг болгож, зоригтой шийдмэг ажиллаж үнэхээр чадаагүй. Том төслүүдээс алийг нь ч хөдөлгөөгүй. Мэдээж олон бүлэглэлүүдтэй хэл амаа ололцож улстөр, эдийн засгийн зоригтой шийдвэр гаргах нь хувь улстөрчийн эр зориг, шийдэмгий байдлаас шууд шалтгаална. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат энэ тал дээр үнэхээр ямар ч идэвх гаргаагүй. Харин Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийн хувьд Монголын улстөр болон олон нийтэд нэгэнт танигдсан улстөрч. Тэгээд ч өнөөдөр хэн бүхэнд тодорхой болсон улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдтэй хэл амаа ололцож зоригтой шийдвэр гаргах чадвартай. Би анхнаасаа л У.Хүрэлсүх сайдыг дэмжсээр ирсэн, хойшид ч тууштай дэмжинэ. Яг одоогийн нөхцөлд Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад хамгийн тохирох улстөрч бол У.Хүрэлсүх сайд юм.

-МАН-д хэл амаа ололцох, нэгмөсөн шийдвэл зохилтой хүлээгдэж байгаа олон асуудал бий. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах гол үндэслэл болсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбумын асуудал гээд л?
 
-Өнөөдөр/өчигдөр/ НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж НИТХ-ын ээлжит хурлыг энэ сарын 22-нд хуралдуулж Ц.Сандуйг огцруулах асуудлыг авч хэлэлцэхээр ярилцаж тохиролцсон байна лээ. Мэдээж Монголын нийгэмд дуулиан үүсгэж Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч өвдөг шороодох гол шалтгаан болсон төрийн албыг 60 тэрбумаар үнэлсэн гэгдэх дээрх хэрэг явдлын учрыг нэг мөр шийдэх ёстой. Ингэхийн тулд эхлээд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж НИТХ-ын дараагийн даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар ярилцаж тохирох ёстой. Түүний дараа бүлгийн шийдвэрийг НИТХ-ын 22-нд болох хурлаар хэлэлцэж энэ асуудлыг цэгцлэх учиртай. Харин Засгийн газрын жил хоёр сарын үйл ажиллагаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дүнгээ тавьж асуудлыг нэг талд нь гаргасан гэж дүгнэж байгаа. Мэдээж хуримтлагдсан асуудлууд бол байгаа. Эхнээс нь шийдээд л явж байна. Удахгүй болох намын Бага хурлаар ч ярилцаж шийдэх асуудал байгаа.
 
-Өөрийг тань базаахгүй хэрэгт нэр холбогдож хууль шүүхийн хаалга татаж эхлэх үеэр нутгийн ах, нэг танхимд тохой залган суугаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Д.Гантулгын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй. Асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад, Хэнтий аймгийн сонгогчдоос уучлалт гуйх ёстой” хэмээн байр сууриа ширүүхэн илэрхийлж байсан. Та хоёр уулзаж учраа ололцсон уу?
 
-УИХ дахь МАН-ын бүлгийн 31 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах тухай албан бичгийг өнгөрсөн сарын 23-нд УИХ- ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барих үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Гантулгын хувьд асуудлаа хууль шүүхээр нэгмөсөн шийдүүлж үнэн учраа олох ёстой. Хэрвээ буруутай” нь тогтоогдвол Хэнтийн сонгогчдоос уучлал гуйгаад хууль шүүхээрээ явах ёстой” л гэсэн тайлбар өгсөн юм билээ. Гэтэл түүнийг нь “С1” телевизийнхэн жаахан буруугаар тайлбарласнаас болоод л нийгэмд буруу ойлголт төрсөн болов уу. Мэдээж бид хоёр байнга уулзаж ярилцаж байгаа. Хэн хэндээ буруу санасан, цааш харсан зүйл байхгүй.
 
-Та сүүлийн үед хэвлэл мэдээллээс нэлээн зай барьж байгаа. Ямар нэгэн шалтгаан байна уу?

 
.-Нэгэнт Монголын нийгэмд дуулиан үүсгэж базаахгүй хэрэгг нэр хутгалдсан болохоор асуудал үнэн зөвөөр шийдэгдэж дуустал хэвлэл мэдээлэлд ямар нэг ярилцлага тайлбар хийхгүй гэж шийдсэн юм. Удахгүй энэ хэрэг эцсийн байдлаар шийдэгдсэний дараа дэлгэрэнгүй тайлбар, ярилцлага өгнө.
 
-Саяхан гурав хоногийн өмнөөс “УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын зүгээс хэрэгсэхгүй болгон хаалаа” гэсэн мэдээлэл цацагдсан л даа?

-Улсын ерөнхий прокуророос шалгах үүрэг өгсний дагуу Баянзүрх дүүргийн прокурор дээр хэрэг бүртгэл хийгдэж шалгагдсан. Надтай холбоотой гэгдсэн энэ хэрэгт хэрэг бүртгэл явуулах ажлын хэсэг томилогдож улмаар Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаахаар болсон талаар сонссон.

Уг нь бол энэ хэрэг болсон гэх өнгөрсөн зургаадугаар сарын 12-ны орой нь хохирогч гэгдээд байгаа бүсгүй өргөдлөө буцаан авч маргааш нь хэрэг хаагдсан юм. Гэтэл хохирогчийн эгч Ч.Саранзаяа долдугаар сарын 28-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт “УИХ- ын Д.Гантулгад холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү” хэмээн өргөдөл гаргасан юм билээ. Дээрх өргөдлийн дагуу прокурор хэлэлцээд Баянзүрх дүүргийн прокурорт шалгуулах ажлын хэсэг гарган томилох үүрэг өгсөн байдаг. Үүний дагуу Шүүх эмнэлгийн нотлох баримт болон дүрс бичлэгт дуу таниулах шинжилгээ хийж, хохирогчийн шалгуулах ажлын хэсэг гарган томилох үүрэг өгсөн байдаг. Үүний дагуу Шүүх эмнэлгийн нотлох баримт болон дүрс бичлэгт дуу таниулах шинжилгээ хийж, хохирогчийн хувийн байдал болон хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулсан юм билээ. Гэтэл томилогдсон ажлын хэсгийн шалгалтаар хүчиндэх гэмт хэрэг тогтоогдоогүй бөгөөд нотлох баримтад хийсэн шинжилгээгээр ямар ч гэмт хэргийн шинжтэй зүйл нотлогдоогүй гэдгийг мэдэгдсэн. Энэ ч үүднээс хэргийг хааж байгаа болов уу. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал МАН-ын дээд түвшинд нэлээн нухацтай яригдаж байгаа нь тодорхой. Энэ асуудлаар танд ямар мэдээлэл байна?
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл өнгөрсөн долоодугаар сарын 2-ны өдөр батлагдсан. Ард нийтээс авах санал асуулга орон даяар өрнөж байгаа. Одоогоор 300 мянга гаруй санал дүгнэлт ирээд байгаа юм билээ. УИХ-ын намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах гол асуудлаа ярилцаж шийдвэрлэх нь тодорхой. Залгуулаад Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг ярилцаж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын баталсан хуульд хориг тавих болон бусад асуудлаарх зохицуулалтыг хэлэлцэх учиртай. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2021 оноос хэрэгжиж эхлэх тул энэ асуудал одоогоор тийм ч идэвхтэй бус яригдаж байгаа.
 
-Өөрийн тань хувьд МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгчийн алба хашдаг байх аа?
 
-Тийм. МАН-ын дэргэдэх НАМОХ-ны 6-р их хурал 2015 оны гурвдугаар сарын нэгэн буюу Эх орончдын өдрөөр хуралдсан. Дээрх хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн салбар холбоод болон Монголын их дээд сургууль, коллеж, дотуур байрны төлөөлөл зэрэг нийт 701 оюутан, залуучууд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон. Тэрхүү 6-р их хурлын төлөөлөгчдийн 99 хувийн саналаар НАМОХ-ны Ерөнхийлөгчөөр намайг сонгосон.
 
-Таныг энэ УИХ-ын хамгийн залуу гишүүн гэдгээр нь Монголчууд мэддэг болсон. Ингэхэд улстөрд ороод хэдэн жил болж байна вэ?
 
-Миний хувьд УИХ-ын гишүүнээр 30 хүрээгүй байхдаа сонгогдсон МАН-ын залуу гишүүдийн нэг нь маргаангүй үнэн. Гэхдээ намд ажилласан түүхээ яривал тэгтлээ залуудахгүй гэж боддог. Анх “Монголын лектор төв”-өөс өрх тусгаарлан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулж, МАН-ын залуу гишүүдийг чадваржуулах ажилд ханцуй шамлаад зүтгэж байсан. Ер нь тэр үеэс эхлэн өөрийгөө ч, гишүүдээ ч улстөрд бэлтгэж эхэлсэн гэж ойлгож болно. УИХ-ын гишүүн болохоосоо өмнөхөн “Ангараг руу нүүцгээе” лекцийг Улаанбаатар паласын их танхимд хийж оюутан залуусыг цуглуулж байлаа. Түүнчлэн өөрийн төрөлх Хэнтий аймгаа тойрч “Монголын зүрх Хэнтий” лекц зохион байгуулж, номын аялал ч хийж байсан. Би МАН дахь Зүүний хүчний холбоо буюу Шадар сайд асан У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг гэдгээ хэнээс ч нуудаггүй. Энэ утгаараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ холбооныхоо гишүүдтэй зөрчилдөх үед нь өмгөөлж хэвлэлийн хурал зохион байгуулж, акц удирдаад явж л байлаа. Нам сонгуульд ялагдсан хүнд үед НАМОХ-ны үйл ажиллагааг чадлынхаа хэрээр удирдаж намдаа тус нэмэр болж явсныг маань манай намын лидерүүд одоо ч үнэлдэг, хүндэтгэдэг гэдгийг мэднэ.

Тэгээд ч Засгийн газрыгогцруулах шаардлагын бичгийг Я.Санжмятав даргад өргөн барьсны маргааш нь Шадар сайд У.Хүрэлсүх бид хоёрыг буруутгаж Эрүүгийн хэрэг үүсгэж байсан нь зохион байгуулалттай, улстөрийн акци байсан гэдэг нь одоо нэгэнт тодорхой болчихпоо шүү дээ. Удахгүй хэрэг явдал үнэн зөвөөр шийдэгдэх нь тодорхой.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • банан гандааш 2017-09-30 00:13:51
    ирэх 20 оны сонгуулиар хэнтийд нэг суудлаа МАН алдчихсан. одоо банан гандаашийг хөөгөөд нөхөн сонгууль явуулахаас айж байна
  • Үнэн  2017-09-29 03:44:24
    Хүрэлсүх чиний б ө г с ний хэргийг хамгаалахгүй байлгүй дээ.
  • Улаан махны хэрэгтэн 2017-09-26 07:50:05
    Наар луугаа яваачээ. Монголын улс төрөөс зайл.
  • иргэн 2017-09-17 15:53:53
    Чи тус болохоосоо ус болох тул чимээгүй бай.
  • ичимхий хун 2017-09-16 10:30:42
    ичиж амьдар
  • bbb 2017-09-16 09:28:46
    Энэ нөхөрт таарах дээл бөйаал өгч тус болцгооё. Нөмрөх дээлгүй болоод очих газраа очиж чадахгүй байх шиг байна
  • dulmaa 2017-09-16 01:36:57
    amar vum bn da ohin shaazaad heev neg yariad l suuj bn manai ah namaig medej bga ch geh shig baasnuud 4n jil udahgvi duusnaa
  • Зочин  2017-09-16 00:04:00
    Эхлээд биеэ зөв авч явах ухаан сурчих даа.
  • zochin 2017-09-15 21:19:43
    Mongoliin ireeduin erunhiilugch bol Gantulga. 2035 onii ued bolno.
  • Doli 2017-09-15 18:02:06
    Oooooo doli guilgachin bna sh dee
  • өмдөө тат 2017-09-15 17:22:32
    Өмдөө олигтойхон татчихаж чадахгүй байжээж энэний төр засалцах гэж юу байсан юм. Боожгоогоо захирч сураагүй хүн төрийн тэргүүнийг заах холоо хэвтэнэ нохой долоо...
  • zochin 2017-09-15 15:36:47
    Гантулга гишүүнийг харахаас ичиж байна ийм хүн их хурлын гишүүн байхдаа яахав дээ гэхээс яаж хүмүүсийн урдаас ичихгүй ярьж сууж чадаж байна ичмээр юм даа
  • zochin 2017-09-15 13:32:12
    Ene odoo ug khelekh erkhtei khun mon uu?
  • Kkk 2017-09-15 12:14:15
    Iim teneg bandi deer suuj bn gehees bur pfiudas hurch bn
  • КККККК 2017-09-15 11:30:12
    ЭЭ ЧААВААС ХҮРЭЛСҮХИЙГ ТОЙРОН ХҮРЭЭЛЖ БАЙГАА ЛАЛАР ЗАЛУУЧУУДЫГ ХАРАХААР Л НЭГ ИЙМ ХҮЧИНДСЭН, ЗОДСОН, ДЭЭРЭЛХСЭН ЗАЛУУС БАЙХ ЮМ. МАН-ЫН ХОЙЧ ҮЕ НЬ СӨНӨЖ БАЙГАА ...
  • Сух 2017-09-15 09:58:03
    Битгии мангартаад бай ? МАН улс төриин давцангаас арчигдая гэвэл Топор л доо ? Өргөдлөө өгөөд явдаа ? Эр зориг чинь хурэхгуй л дээ
  • Савандаж угаа 2017-09-15 08:54:36
    Чамаас хэн ч асуугаагуй байна, явж боовоо угаа, унэртээд байна.
  • hychingiin heregten men yy? 2017-09-15 08:43:00
    enyynii bandaas yasan yum be?Hymyys ee!!!
  • зочин 2017-09-15 08:13:16
    Энэ бандаашгүй банди ичээд далд ормоор юм
  • 99 2017-09-15 07:38:29
    АРАЙ Ч ХЭТЭРНЭЭ хүрэлсүх өвчит ТА ХОЁР _ТҮМЭН ОЛОНГ ДОРОМЖИЛЖ дуусаагүй юу.................................
  • зочин 2017-09-15 07:37:55
    их л ярих юм даа,сонсох нь түүнээс илүү чухал юм шүү? 4 жил сонсоод буусан, одоо засаг даргад
  • 44 2017-09-15 07:17:08
    Бандаашийг чинь аврах хүн Хүрэлсхээс өөр байхгүй. Сайн зуураад бай наанаасаа.
  • zochin 2017-09-15 07:00:01
    ENE GANTULGAAS hjken sanal asuusan um, ULSIIN IKH khurald shineer orson bukh zaluusiig khee, Zarim ni ZG g
  • mgl 2017-09-15 06:56:08
    zailuul u meddeg batsgaan be chi
  • Иргэн 2017-09-15 06:55:24
    Топоорын тойрон хүрээлэгч, хамтран зүтгэгчдийн тод томруун жишээ юм байх даа. Өөр яриа өгчих өөдтэй амьтан байдаггүй ээ?
  • бандаашиг 2017-09-15 06:20:31
    Нэгэнт Монголын нийгэмд дуулиан үүсгэж базаахгүй хэрэгг нэр хутгалдсан болохоор... гэжээ. ИЙМ ТОХИОЛДОЛД ӨӨРӨӨ ХҮСЭЛТЭЭ ГАРСАН НЬ ОНОДОГ ЮМ ДАА. БААС ХУСАВЧ .....
  • Bagi 2017-09-15 06:07:57
    Ene muu dodhoo barij cnadaggui Lalar yu gd hudlaa shaagad bna M. Enhboldin nohoi
  • Бандаашаа аваарай 2017-09-15 06:06:36
    Мартсан бандаашаа аваарай гэнэ гишүүн ээ буудлаасаа
  • бандааш 2017-09-15 05:57:54
    хөөрхий дөө албан тушаалд нь үлдээнэ гэсэн юм байхдаа. Горьдсоны хэрэггүй дээ
  • Баагий 2017-09-15 05:49:22
    Бандааш Гантлага шадар сайд байвал нэн зохимжтой.
  • Irgen 2017-09-15 05:43:36
    Za duu mini chi uuriinhui aduudliig l shiid.Tiriin ner huudsun zolig mini duugyi bai zugeer.Hurelsuh ta 2 r yaadgiin.Gehde chamaig bodwol uls turch ldee ES bish...
  • irgen 2017-09-15 05:33:02
    er ni tur zasgiig hurelsuh unagasan shuu dee uuruu said boloh geed huivaldaan zohioson doo turuur togloh uurt muu daa....
  • zochin 2017-09-15 05:30:36
    tani ah uu bolij uz yun medemhii yum hurelsuh hezeech tohirohgui hun darga hiih
  • zochin 2017-09-15 05:21:54
    bandaash yu genyy
  • зочин 2017-09-15 05:20:31
    чи яасан ичдэггуй амьтан бэ хун ичихээ байхаар сармагчингаас ялгаагуй эхлээд бандаажаа хаана тайлахаа эхнэрээрээ сайн заалгачихаад засгийн ажил ярь шаар минь
  • Mongol 2017-09-15 05:15:11
    Shuuh unen muniig togtooh bui zaa herev avilgal ugud haalgachhalgui l bol...Gevch iim heregt ner n hutgaldaad yavad bgaa n l TA GISHUUN BH ERHGUI. ICHIJ AMIDAR
  • Zochin  2017-09-15 05:12:51
    Hergees multalj ugsun topor ahiinhaa achiig hariulj mori nohoi met zutgeh ahiigaa dagaj zasagt orj buudliin mungutei bolj aild honoj bandaashaa marthaa bolino
  • bas neg irgen 2017-09-15 05:07:01
    chi turd oroltsoh hereggui. ehleed ehneree hairlaj sur za bandaajgaa
  • иргэн 2017-09-15 04:59:55
    Миний дүү эхлээд биеэ засаад дараа нь гэрээ зас, тэгээд төрөө засах тухай ярь, хэвлэл мэдээллээс нэг хэсэгтээ холхон бай, ард түмэн ууртай байна.